Тэрбумтан Жон Мэлоун MotoGP-ийг худалдаж авна
3 сарын 28. 11:380

“Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty Media компани засмал замын мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг худалдан авах гэрээ байгуулахад тун ойрхон байгаа тухай Financial Times сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, MotoGP-ийн цуврал уралдааны эрхийг эзэмшдэг Dorna компанитай гэрээ байгуулсан тухай ирэх долоо хоногт олон нийтэд зарлаж магадгүй байна. Харин зохицуулагч байгууллагууд уг гэрээг сайтар шалгах ёстой.

Америкийн бизнес эрхлэгч Жон Мэлоуны эзэмшилд байдаг Liberty Media компани “Формула-1” уралдааны эрхийг 2017 онд 4,4 тэрбум доллароор худалдан авч байсан бол өдгөө уг франчайзын зах зээлийн үнэлгээ нь 15 тэрбум долларт хүрчээ.

Спортын салбар дахь хамгийн баян “эзэнт гүрнүүд”-ийн жагсаалтыг 2023 онд Форбес сэтгүүл нийтлэхэд 21 тэрбум долларын хөрөнгөтэй Liberty Media тэргүүлжээ. Тус компанийн гол активууд бол Формула-1 /17,1 тэрбум ам.доллар/ ба бейсболын “Атланта Брейвз” баг /2,1 тэрбум ам.доллар/ юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08