Хөл бөмбөгийн клубүүдийн өвлийн солилцоо наймааны мөнгөн дүнг зарлажээ
2 сарын 14. 12:530

Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн клубүүдийн өвлийн солилцоо наймааны нийт мөнгөн дүн 1 тэрбум 460 сая ам.долларт хүрсэн тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ нь нэгдүгээр сарын хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн клубүүд нийтдээ 5073 тоглогчийг солилцсон нь дээд үзүүлэлт болжээ. Эмэгтэйчүүдийн клубүүдийн хувьд солилцоонд нийт 2.1 сая доллар зарцуулсан нь өнгөрсөн оныхоос 2.5 дахин өссөн байна.

Өнгөрсөн сард эрэгтэйчүүдийн клубүүд нийт 4 716 тоглогчийг олон улсын хэмжээнд солилцсон нь өмнөх оны нэгдүгээр сарынхаас 0.6 хувиар өсжээ.

Эрэгтэй тоглогчдын олон улсын солилцоонд зарцуулсан мөнгөний хэмжээгээр нэгдүгээр сард Францын клубүүд 291.9 сая доллароор тэргүүлсэн нь өмнөх оны нэгдүгээр сарынхаас хоёр дахин их мөнгө юм. Харин Английн клубүүдийн энэ өвлийн солилцооны зардал 2023 оны нэгдүгээр сарын дээд үзүүлэлттэй харьцуулахад бараг 80 хувиар буурсан байна.


Эх сурвалж: FIFA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
02024-5-17 11:08
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
Э.Макрон: Мбаппег Олимпод оролцуулахыг зөвшөөрнө хэмээн найдаж байна
02024-5-13 13:05
“Байер”-ын хожигдолгүй цуврал үргэлжилсээр
02024-5-13 13:00