Америкийн уран гулгагч Илья Малинин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
3 сарын 25. 12:031

Америкийн уран гулгагч Илья Малинин чөлөөт үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж, Монреальд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

Хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр И.Малинин 333.76 оноо (богино хөтөлбөр 105.97, чөлөөт үзүүлбэр 227.79) авчээ. Тэрбээр чөлөөт үзүүлбэртээ дөрвөлсөн аксель хийж, дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн байна. Чөлөөт үзүүлбэрээр авсан оноогоор өмнөх дээд амжилтыг Америкийн уран гулгагч Натан Чен (224.92) эзэмшиж байв.

Хоёрдугаар байрыг Японы уран гулгагч Юма Кагияма (309.65; 106.35 + 203.30), гуравдугаар байрыг Францын тамирчин Адам Сяо Хим Фа (284; 77.49 + 206.90) нар тус тус эзэлсэн байна. Японы уран гулгагч, дэлхийн хошой аварга Шома Уно богино үзүүлбэрт тэргүүлж байсан боловч дөрөвдүгээр байрт (280.85; 107.72 + 173.13) оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
0
0
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Орос л байна
66.181.182.197
   /
3 сарын 27. 9:06

Муу хулмас үнэртүүлсэн орос л байна. Америкууд бол дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй улс болохоор хулмас ханхлуулсан Оросыг нэг муу юм тоож өөд нь татаж авч дээ чааваас

Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08