2024 онд шинэ ажилтан ажилд авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
1 сарын 15. 16:173

2023 он олон улсын хөдөлмөрийн зах зээлд ихээхэн тодорхойгүй байдлыг дагуулсан билээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй нөхцөл үүссэнээр томоохон компаниуд шинэ ажилтан авахаа зогсоож, олон ч компани өргөн хүрээ бүхий орон тооны цомхотголыг хийсэн.

Тэгвэл 2024 онд биднийг юу хүлээж байгаа бол? Энэ талаар хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн таамгийг дэвшүүлжээ.

Safeguard Global гэх мэргэжлийн ажилтан зуучийн газрын сонгон шалгаруулалт хариуцсан ерөнхийлөгч Билл Армстронгийн тайлбарласнаар, “2023 онд ажил олгогчид эдийн засгийн хямрал тохиох вий гэхээс болгоомжилж, ойрын хугацаанд эдийн засгийн хямрал тохиох нь гарцаагүй гэсэн өнцгөөс хандаж байсан. Харин одоо тэдгээр айдас бараг л бүрмөсөн үгүй болоод байна.

Миний бодлоор 2023 онд ажил олгогчид шинэ ажилтан авах төсвөө тодорхойгүй хугацаагаар царцаасан. Гэхдээ одоо тэр төсвийг суллах боломжтой болоод буй. Тиймээс энэ оны эхний улиралд олон улсын хөдөлмөрийн зах зээлд шинэ ажилтан ажилд авах нь бага зэргийн өсөлттэй гарах байх.

Хөдөлмөрийн зах зээлийн байр байдлыг ажиглаваас ерөнхийдөө технологийн компаниуд орон тооны цомхотгол хийхэд бусад компаниуд ч ижил арга хэмжээ авч байдаг. Гэхдээ өнгөрөгч онд энэ үзэгдэл харьцангуй бага байсан” гэсэн юм.

Харин 2024 онд ажилтнууд юу хүсэж буйг тодорхойлоход Payscale компанийн хүний нөөцийн албаны дарга Лекси Кларк гэх эрхмийн тайлбарласнаар, “Ажилтнуудын хувьд ажилтнууддаа санаа тавьдаг, тэдний бие даасан байдлыг хөхиүлэн дэмждэг, уян хатан нөхцөлөөр ажиллахад тусалдаг манлайлагчдыг хайх болсон. Үүнээс гадна хүмүүс өөрсдийнх нь үнэт зүйл, хувийн зорилготой нь уялдсан ажлын байрыг хайх болсон юм. Товчхондоо, өмнө нь хүмүүс ажилдаа нийцүүлэн амьдралаа төлөвлөдөг байсан бол өнөө цагт амьдралдаа нийцүүлэн ажлаа сонгох нь түгээмэл болжээ.

Тиймээс энэ цаг үед хүний нөөцийн мэргэжилтнүүд маань ажлын илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй болж байгаа юм” гэжээ.

Тийнхүү мэргэжилтнүүдийн дүгнэснээр 2024 онд ажилтнуудын хувьд шинэ ажилд ороход нэн тэргүүнд харгалзаж үзэх зүйлс нь байгууллагын соёл, багийн ажиллагаа, шууд удирдлага зэрэг байх бөгөөд тэдний зүгээс бүтэн цагаар тогтсон цагт ажиллахыг нэг их таашаахгүй юм. Улмаар ажилтнууд зайнаас эсхүл хайбрид хэлбэрээр ажиллаж, оффист ирж ажиллах шаардлагатай болбоос илүү уян хатан нөхцөлөөр ажиллахыг хүсэх ажээ.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Шинэцацрал
   /
2 сарын 17. 0:36

Санал нийлж байна

   /
1 сарын 30. 12:29

Гоё бн

   /
1 сарын 30. 12:28

Баянжаргал

Онцлох мэдээ
АНУ: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт түүхэн дээд түвшинд хүрчээ
02024-2-28 21:03
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-26 15:16
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-23 17:40
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-22 10:57
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-21 11:23
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
12024-2-20 18:59
Z үеийнхэн Америкийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна
02024-1-22 13:15
2024 онд шинэ ажилтан ажилд авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
32024-1-15 16:17
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Актуарч: Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажлын стресс бага, жилийн 100,000 гаруй ам.доллар олж болох мэргэжил
02023-11-27 20:20