“Зөвхөн шаргуу хөдөлмөрлөхөд л сайхан амьдрах бүрэн боломжтой” гэх асуулгад Өмнөд солонгосчууд хамгийн бага эерэг хариултыг өгчээ
2023, 9 сарын 12. 8:320

Зөвхөн шаргуу хөдөлмөрлөснийхөө ачаар илүү сайхан амьдрах бүрэн боломжтой” гэх асуулгатай санал нийлж байна уу гэсэн олон улсын судалгаагаар Өмнөд солонгосчууд хамгийн бага эерэг хариултыг өгсөн байна. Харин судалгаанд оролцогчдын ихэнх нь “Шаргуу хөдөлмөр, аз хоёр хамт байж гэмээ нь амжилтанд хүрч чадна” гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Орон нутгийн цагаар 7-ны өдөр Лондонгийн Кингс коллежийн бодлогын судалгааны хүрээлэнгээс дэлхийн томоохон улс орнуудын иргэдийн дунд “ажил, албан тушаал” ямар үнэ цэн, байр суурь эзэлдэг болохыг судалсан "Ажил, албан тушаалын талаарх дэлхий нийтийн ойлголт” гэх судалгааны дүн мэдээг нийтэлсэн байна. Үүнд “Амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй”, “Ажил, албан тушаал амьдралын нэн тэргүүнд тавигдах ёстой зүйл”, “Нийгмийн нэгэн гишүүн болж байгаагийнхаа хувиар ажил хөдөлмөр эрхлэх нь бидний үүрэг” гэх мэт асуулгыг дэвшүүлж, оролцогчдын саналыг хураасан байна.

Дээр дурдсан ихэнх асуултад улс орнуудын хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Гэвч “Зөвхөн шаргуу хөдөлмөрлөөд л байвал сайхан амьдрах бүрэн боломжтой” гэсэн асуулгад Өмнөд солонгосчуудын ердөө 16 хувь нь эерэг хариулт өгсөн нь судалгаанд оролцсон 18 орноос хамгийн бага үзүүлэлт болжээ. Уг асуулгыг 61 хувиар Египет улс тэргүүлсэн байна. Үүний дараа 58 хувиар Хятад, 55 хувиар АНУ, 54 хувиар Филиппин, Иран, 53 хувиар Индонези тус тус удаалжээ. Харин 35 хувиар Канад, 29 хувиар Япон, 28 хувиар Герман, 27 хувиар Грек зэрэг орнууд сүүл мушгисан ч Өмнөд Солонгосоос 10-аас доошгүй хувиар илүү байв.

Тэгвэл үүний нөгөө талд “Амжилтанд хүрэхэд хөдөлмөр, аз хоёр яг адил чухал" гэсэн үзэлтэй Солонгосчуудын хувь 70 байсан нь тус судалгаанд оролцсон 18 орны хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Түүнчлэн энэхүү үзүүлэлтээрээ Өмнөд Солонгосын араас 53 хувиар бичигдсэн Япон, 51 хувьтай Грек, 50 хувьтай Герман зэрэг улсуудаас бараг 20 хувиар илүү байв.

Харин солонгосчуудын дийлэнх нь хичээл зүтгэлээс аз нь илүү чухал гэдэгтэй санал нийлэхгүй байжээ. Тодруулбал зөвхөн 14 хувь нь "Амжилтанд хүрэх нь ихэнхдээ аз одны асуудлаас бүрэн хамаардаг” гэх асуулгатай санал нийлээгүй байна. Энэ нь 27 хувьтай Бразил, 26 хувьтай Нигери, 22 хувьтай Герман зэрэг орнуудаас мэдэгдэхүйц доогуур үзүүлэлттэй гарчээ.

Энэхүү судалгааны үр дүнг Дэлхийн үнэ цэнийн талаарх өргөн хүрээний судалгааны нэг хэсэг болгон гаргасан аж. Уг судалгаа нь дэлхий нийтийн нийгэм, улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, соёлын үнэт зүйлсийг тодорхойлдог судалгаа юм. 1981 онд анх судалгааг хийж эхлүүлж байсан ба түүнээс хойш тухайн нийгмийнхээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх өгөгдөл болгон эрдэм шинжилгээний байгууллагууд өргөнөөр ашигласаар ирсэн билээ.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт түүхэн дээд түвшинд хүрчээ
02024-2-28 21:03
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-26 15:16
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-23 17:40
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-22 10:57
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
02024-2-21 11:23
АНУ дахь хамгийн өндөр цалинтай ажлын байрууд/муж тус бүрээр/
12024-2-20 18:59
Z үеийнхэн Америкийн хөдөлмөрийн зах зээлийг өөрчилж байна
02024-1-22 13:15
2024 онд шинэ ажилтан ажилд авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?
42024-1-15 16:17
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Актуарч: Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажлын стресс бага, жилийн 100,000 гаруй ам.доллар олж болох мэргэжил
02023-11-27 20:20
704472