Роберт Фрийдланд хоёр дахь төслөө хэрэгжүүлнэ
2012, 1 сарын 31. 4:010
“Айвенхоу майнз” компанийн тэргүүн Роберт Фрийдланд Монголын өмнийн говийн Оюутолгой төслийг атгаад байгаа билээ. Тэрбээр үүнээс гадна хоёр дахь төслөө хэрэгжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. Роберт Фрийдланд “Твиттер” хуудаснаа энэ сарын 29-нд бичихдээ “Монголын улс төрийн байдал хагас жилийн дараа тодорхой болно. Тэднээс бидний болоод дэлхийн уул уурхайн ирээдүй шалтгаална” гэжээ. Оюутолгой төсөл нь зургаан тэрбум ам.долларын өртөгтэй дэлхийн томоохон төсөл юм. Тэгвэл Роберт Фрийдландын дараагийн төлөвлөгөө үүний өртгөөс дутахгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?