“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
5 сарын 16. 13:200

Лхагва гарагт “Ювентус” клуб 1:0 харьцаагаар “Аталанта”-г буулган авснаар Италийн цомын төлөөх тэмцээнд 15 дахь удаагаа түрүүллээ.

“Ювентус”-ын довтлогч Душан Влаховичийн тоглолтын дөрөв дэх минутад оруулсан гоол дасгалжуулагч Массимилиано Аллегригийн багт гурван жилийн дараа Италийн цомыг дахин өргөжээ.

Тус тэмцээний финалд хамгийн олон удаа тоглож /22/ хожсон ювентусчууд хамгийн сүүлд 2020/2021 оны улиралд түрүүлснээсээ хойш аваргын цомыг өргөөгүй байсан ба тухайн үед финалын тоглолтод мөн "Аталанта"-г хожиж байсан юм.

Италийн дасгалжуулагч М.Аллегригийн хувьд Италийн цомын тэмцээнд багаа таван удаа ялалтад хүргэсэн анхны дасгалжуулагч боллоо. Өмнө нь тэрбээр дөрвөн цом хүртсэн Свен-Горан Эриксон, Роберто Манчини нартэй эн зэрэгцэж байлаа.

Харин 2022 оны финалд “Интер Милан”-д 4:2 харьцаагаар хожигдох үеэр гоол оруулж байсан Сербийн хөлбөмбөгч Д.Влахович нь Италийн цомын хоёр финалд гоол оруулсан “Ювентус”-ын гурав дахь тоглогч болсон бөгөөд Жон Чарльз /1958-59, 1959-60/, Савино Беллини /1937-38, 1941-42/ нар урьд нь ийм амжилт үзүүлжээ.

Италийн цомын төлөөх 1962-63 оны тэмцээнд цорын ганц удаа түрүүлж байсан “Аталанта” баг энэ удаад тус тэмцээний финалд зургаа дахь удаагаа шалгарлаа. Ирэх лхагва гарагт Европын лигийн цомын финалд “Байер Леверкузен”-тэй тоглох аталантачууд түүхэндээ анх удаагаа нэг улиралд хоёр өөр тэмцээний финалд шалгарсан байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ
02024-6-6 10:43
Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг бүтээж дуусжээ
02024-6-6 10:34
Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг
02024-6-6 10:32
Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
02024-6-6 10:28
Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
02024-6-6 9:41
Tesla-д итгэл хүлээлгэж байсан анхны хөрөнгө оруулагчид нь компанийг орхих болжээ
02024-6-6 9:14
Төрийн албан хаагчдыг мөрийтэй тоглоомд оролцохыг хориглосон төслийг Мажилис баталжээ
02024-6-5 17:46
Устөрөгчийн түлш цэнэглэгч роботыг Өвөр Монголд ашиглалтад оруулжээ
02024-6-5 17:20
Словени улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрчээ
02024-6-5 12:09
Ж.Байден Мексикээс ирсэн хууль бус цагаачдын орогнол хүсэх эрхийг түр хязгаарлалаа
02024-6-5 11:54