Японы хөлбөмбөгчин бүсгүйчүүд Парисын Олимпын эрхээ авлаа
2 сарын 29. 12:440

Японы эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ баг лхагва гарагт Умард Солонгосыг 2:1-ээр буулган авснаар Парисын Олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Саудын Арабын Жидда хотноо өнгөрсөн бямба гарагт болсон эхний тоглолтод багууд 0:0 харьцаатай тэнцсэн юм.

Японы бүсгүйчүүд 2012 оны Олимпоос мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд алтан медаль хүртсэн удаагүй юм. Умард солонгосчуудын хувьд хамгийн сүүлд 2012 оны Олимпын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байсан ч медаль хүртээгүй.

Японы дасгалжуулагч Фүтоши Икэда хэлэхдээ, бид алтан медаль авах зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж байна гэжээ. Тэрбээр 2023 оны ДАШТ-д Японы шигшээ багийг дасгалжуулсан бөгөөд шөвгийн наймд Шведэд хожигдсон юм.

Японы хөлбөмбөгч Хана Такахаши 26 дахь минутад тоглолтын эхний гоолыг оруулж, улмаар 76 дахь минутад Аоба Фүжино багтаа хоёр дахь гоолыг хийжээ. Харин Умард Солонгосын тамирчин Ким Хе Ён 80 дахь минутад гоол оруулж, тоглолтын харьцааг 2:1 болгосон байна.

Умард Солонгосын тамирчид цар тахлын улмаас 2021 онд Токиогийн Олимпыг алгассан юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18