Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
4 сарын 22. 14:500

Дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагт Сирийн зүүн хойд нутагт орших АНУ-ын цэргийн бааз руу Иракийн Зуммар хотоос хамгийн цөөндөө таван пуужин харвасан тухай “Ройтерс” агентлаг Иракийн аюулгүй байдлын албаны хоёр эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Ирак дахь Иранаас дэмжлэг авдаг бүлэглэлүүд бүс нутаг дахь Америкийн цэргүүд рүү хоёрдугаар сарын эхнээс довтлохоо зогсоосноос хойш тэдэн рүү дахин довтолсон анхны тохиолдол нь энэ байв.

Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани АНУ-аас буцаж ирсэн тэр өдөр пуужингуудыг харважээ. Тэрбээр Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна.

Иракийн аюулгүй байдлын албан дахь хоёр эх сурвалж болон өндөр албан тушаалын офицерын мэдээлснээр, Сиритэй залгаа хилийн Зуммар хотод жижиг ачааны машины тэвшин дээр пуужин харвах төхөөрөмж суурилуулсан байжээ. Ачааны машин нэг ч пуужин харваагүй байхад дэлбэрч шатсан байна.

Нэрээ нууцлахыг хүссэн цэргийн эх сурвалж хэлэхдээ "Уг ачааны машиныг АНУ-ын байлдааны онгоц устгасан гэдгийг бид баталж чадахгүй" гэжээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн тус бүс нутагт очиж, пуужин харвасан хүмүүсийг хайж эхэлсэн бөгөөд тэд өөр машинаар зугтсан гэж Зуммар хотод байрлаж буй аюулгүй байдлын албаны ажилтан мэдээлсэн байна.

Дөрөвдүгээр сарын 20-ны бямба гаргийн өглөө Иракийн цэргийн баазад хүчтэй дэлбэрэлт болж, тус улсын аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдсанаас нэг хоногийн дараа дээрх хэрэг явдал болжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47