Лхагва гарагт Манхаттан хотын Плаза зочид буудалд 353 балетын бүжигчин Гиннесийн шинэ амжилт тогтоохоор цуглажээ. Улмаар бүжигчид нэг минутын турш нэгэн зэрэг “en pointe” гэх позыг барин хөлийн хуруунууд дээрээ зогссон байна.
Гиннесийн номд бүртгэгдсэн дагуу урьд нийт 306 бүжигчин ижил позыг барин дээд амжилт тогтоож байсан юм. Тийнхүү бүжигчид зорилгоо амжилттай биелүүлж, дээд амжилтыг шинэчлэн тогтоож чаджээ.
Хэвлэлийнхний мэдээлснээр тус амжилтыг тогтооход АНУ-ын 20 гаруй мужаас бүжигчид цугласан бөгөөд Япон, Хятад, Герман, Португали улсын төлөөллүүд ч оролцсон байна.
Эх сурвалж: NY Post