Өнгөрөгч сарын сүүлээр реппер Ye буюу бидний мэдэхээр Кание Уэст Парис хотноо Vultures цомгоо сонсгох үдэшлэгийг зохион байгуулсан бөгөөд үдэшлэгт тэрээр өөрийн охин Норт Уэсттэй хамт оролцож, аав, охин хоёр энэ оны эхээр цацсан “Talking” гэх дуугаа дуулж сонирхуулсан байна.
Тийнхүү үзүүлбэр үзүүлсний дараагаар Норт Уэстийн зүгээс нэгэн мэдэгдлийг хийсэн нь тэрээр “Бага сургуулиа хаясан нэгэн” гэх нэртэй анхны цомгоо гаргахаар бэлдэж буйгаа зарлажээ.
Гэвч эл үйлдэл болоод хагас сар өнгөрсөн байхад олны дундах явган яриа тасраагүй байна.
Учир явдал юу гэвэл Норт Уэстийн хувьд өдгөө дөнгөж 10 настай бөгөөд “Бага сургуулиа хаясан нэгэн” гэх цомгийнх нь нэр олны санааг зовоож байгаа юм. Хүмүүсийн бичсэнээр, “Тэр үнэхээр бага сургуулиа хаяагүй байгаасай л гэж залбирч байна”, “Хэрэв тэр үнэхээр бага сургуулиа хаясан бол гэрээр сурч болох юм даа”, “Тайвшир даа, энэ ердөө л Каниегийн “Коллежоо хаясан нэгэн” гэх цомгоор тохуурхсан хэрэг” гэжээ.
Эх сурвалж: UNILAD
ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛИА ХАЯ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА. ӨНӨӨ ТЭНЭГҮҮД НЬ ДУУРИАНА.