Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
4 сарын 18. 11:030

Цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш хамгийн их хохирол дагуулсан ган гачигтай нүүр тулаад буй Африкийн Замби улс 1 тэрбум ам.долларын яаралтай тусламж хүссэн байна.

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Times of Zambia сонинд мэдээлснээр, ган гачигт нэрвэгдээд байгаа Замби улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилема 23.5 тэрбум квачагийн яаралтай тусламж хүссэн талаар онцолжээ.

Ерөнхийлөгч Хичилема өмнөх орой нь олон нийтийн ZNBC телевизээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Хэт хуурайшилт, ган гачгийн улмаас манай улсын 20 сая хүн амын 6.6 саяд нь хүнсний тусламж нэн шаардлагатай боллоо. Тиймээс бидэнд 23.5 тэрбум квачагийн яаралтай тусламж хэрэгтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.

Замбид цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойш энэ жил ган гачиг гамшгийн хэмжээнд хүрч очоод байна. Бороо орохгүй байгаагийн улмаас хөдөө аж ахуйн салбар сүйрч, газар тариалан болон бэлчээрт нөлөөлж байна” гэж тэрээр үргэлжлүүлжээ.

"Замбийн засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс бид олон улсын хамтын нийгэмлэг, хувийн хэвшил, шашны байгууллагуудаас санхүүгийн болон материаллаг дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна" гэж тэр хэллээ.

Замби улс удаан үргэлжилсэн ган гачгаас болж хүнсний хомсдолд орсон тул өнгөрөгч 2-р сарын 29-ний өдрөөс эхлэн “Үндэсний хэмжээний гамшиг”-ийн түвшин зарлаад байгаа билээ. Түүнчлэн Малави (3-р сарын 25), Зимбабве (4-р сарын 3) зэрэг улсууд ч “Үндэсний хэмжээний гамшиг” зарласан ба Өмнөд Африкын бүсэд Эль-Ниньо үзэгдэл эрчимжиж буйтай холбоотойгоор ган гачиг, өлсгөлөн нүүрлээд байгаа юм.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс өнгөрсөн оны сүүлчээр буюу ган гачиг болохоос өмнө Африкийн зөвхөн өмнөд хэсгээр тогтохгүй тус бүс нутгийн хэд хэдэн хэсэгт 50 сая орчим хүн хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгараад байгааг анхааруулсан удаатай.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41