АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
4 сарын 18. 1:180

Америкийн Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн Карлос дель Торо орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдэгдэхдээ, Америкийн тэнгисийн цэргийн хүчин сүүлийн зургаан сарын хугацаанд Ойрх Дорнод дахь байлдааны хөлөг онгоц болон худалдааны хөлөг онгоцыг хамгаалахад ойролцоогоор 1 тэрбум ам.долларын цэргийн хангамж ашигласан болохыг онцолжээ.

Ноён Карлос дель Торо мөн өдөр АНУ-ын Сенатын Төсвийн хөрөнгийн хорооны индэр дээрээс үг хэлэх үеэрээ, сүүлийн зургаан сарын хугацаанд Ойрх Дорнодод цэргийн хөлөг онгоц болон худалдааны хөлөг онгоц руу 130 гаруй удаагийн шууд халдлага үйлдсэн хэмээн дурдсаныг CNN агентлаг мэдээлэв.

Тэрээр үргэлжлүүлэн Тэнгисийн цэргийн хүчний хувьд батлан ​​хамгаалахад шаардлагатай цэргийн хангамжийн асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөх нь маш чухал гэдгийг дурдаад аюулгүй байдлын нэмэлт төсвийг шаардсан байна.

Тодруулбал өнгөрөгч хугацаанд зарцуулсан 1 тэрбум ам.долларын өртөгтэй цэргийн хангамжийг нөхөж, сүүлийн зургаан сар хагасын хугацаанд хэрэгжүүлсэн батлан ​​хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэхэд дахин 2 тэрбум гаруй ам.долларын аюулгүй байдлын нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр энэ үеэр цохон тэмдэглэв.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26