Олон улсын газрын тосны үнэ сүүлийн 4 сарын хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрчээ
3 сарын 14. 6:490

Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмж Оросын газрын тос боловсруулах үйлдвэр рүү дайрсны дээр АНУ-ын түүхий газрын тосны нөөц багассан зэрэг мэдээллүүд ар араасаа гарахтай зэрэгцэн олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ орон нутгийн цагаар 13-ны өдөр сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

Нью-Йоркийн бирж дээр ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх West Texas Intermediate (WTI) ангиллын газрын тосны хаалтын ханш 79.72 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 2.16 ам.доллар буюу 2.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Лондонгийн түүхий эдийн бирж дээр ирэх тавдугаар сард нийлүүлэх Brent ангиллын газрын тосны үнэ баррель нь мөн л өмнөх өдрийн хаалтын ханшаас 2.11 ам.доллар буюу 2.6 хувиар өсөж, 84.03 ам.долларт хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш буюу сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Тэрчлэн АНУ-ын түүхий газрын тосны нөөц буурснаас гадна Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дайралт хийсэн явдал нь түүхий газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн талаарх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой.

Тодруулбал АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба долоо хоног тутмын тайландаа дурдахдаа, арилжааны түүхий газрын тосны нөөц өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 сая баррелиар буурсан гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү их хэмжээгээр нөөц буурсан явдал нь түүхий газрын тосны нийлүүлэлт хомсдох вий гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлээд байна.

Түүнчлэн Украины дайны улмаас ОХУ-ын газрын тосны байгууламжид халдсан тухай мэдээ гарсан нь олон улсын зах зээлд түүхий газрын тосны нийлүүлэлтийн тасалдалд хүргэж магадгүй гэх болгоомжлолыг мөн төрүүлээд байгаа аж.

Эргэн сануулахад Украины Аюулгүй байдлын албаны нэгэн албан тушаалтан Ройтерс агентлагт ярихдаа "Украины тал ОХУ-ын Рязань, Кство, Кириши зэрэг газрын тос боловсруулах гурван үйлдвэрт нэг шөнийн дотор нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдлага үйлдсэн” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18