OpenAI компани Ази тив дэх анхны оффисоо Токио хотод нээнэ
4 сарын 1. 16:100

Хиймэл оюун ухааны салбараа тэргүүлэгч OpenAI компани Ази тив дэх анхны оффисоо Япон улсын нийслэл Токио хотод нээхээр болжээ. Никкей сувгаас мэдээлснээр тэд оффисоо энэ сард багтаан нээх гэнэ. Ингэснээр тэд харилцагч байгууллагууддаа тусгайлсан үйлчилгээг санал болгоход илүү ойртох бөгөөд засгийн газрууд хиймэл оюун ухаантай холбоотой шинэ хууль, журмыг боловсруулахад өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах боломжтой болох юм.

OpenAI компанийн хувьд өнгөрсөн хугацаанд Япон улсын зах зээлийг сонирхсоор ирсэн. Улмаар өнгөрөгч оны дөрөвдүгээр сард тэдний гүйцэтгэх захирал Сэм Альтман Япон улсын ерөнхий сайд Фумио Кишидатай биечлэн уулзсан бөгөөд тус үйл явдлаас хойш жилийн дараа OpenAI компани Япон улсад оффисоо нээх гэж байгаа нь энэ юм.

Ташрамд дурдахад OpenAI компани өнгөрсөн онд л гэхэд Их Британийн Лондон, Ирландын Дублин хотуудад оффисоо нээсэн билээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18