НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна
3 сарын 28. 16:381

Саяхан НҮБ-аас боловсруулсан тайланд дурдсанаар дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй тонны хоол хүнсний хаягдал гарч байна гэсэн тооцоо гарчээ. Харамсалтай нь хоол хүнсний хаягдлын хэмжээ ийм их байхад өлсгөлөнд нэрвэгдээд буй хүмүүсийн тоо 800 саяыг шүргэж байгаа юм.

Тайлангаас үзвэл, 2022 оны өгөгдөлд үндэслэвээс, дэлхий дахинд өдөрт 1.05 тэрбум тонны хоол хүнсний хаягдал гарч байгаа ба хоол хүнсний хаягдал гэсэн тодорхойлолтод, өрхийн хоол хүнсний хаягдал, ресторан, үйлчилгээ, бөөний худалдааны салбарын хүнсний хаягдал багтаж байгаа ажээ. Үүнээс тавны нэгийг нь өрхийн хоол хүнсний хаягдал бүрдүүлж байгаа юм.

Тийнхүү тайланг танилцуулахтай зэрэгцэн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн удирдагч Ингер Андерсоны хэлснээр, “Хоол хүнсний хаягдал гэдэг дэлхийн эмгэнэл. Өнөөдөр дэлхийн дахинаа ийм их хоол хүнс хаягдаж байхад сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Энэ бол дан ганц хөгжил дэвшлийн хүрээнд ярих асуудал биш харин уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хувьд ч авч хэлэлцэх ёстой асуудал” гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мө
66.181.161.13
   /
3 сарын 28. 20:00

Шоо метр тонны гэдэг хэмжих нэг байдагүй.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35