BBC: Израиль, Хамасын талууд тохиролцоонд хүрч, 4 хоног галаа зогсоох болжээ
2023, 11 сарын 22. 17:460

Лхагва гарагт Израиль улс хийгээд Хамас бүлэглэл тохиролцоонд хүрч, 4 хоногийн турш галаа зогсоон Хамас бүлэглэл барьцааны 50 израилийг суллахаар тохирчээ. Үүний хариуд Израилийн талаас 150 палестиныг суллах гэнэ.

Улмаар талууд тохиролцоогоо дагаж чадваас энэ нь тэдний хувьд дайн эхлүүлснээс хойш галаа зогсоосон анхны явдал болох юм.

Тохиролцооны хүрээнд BBC сувгаас мэдээлснээр Хамас бүлэглэлийн суллах 50 израиль бүгд хүүхдүүд, эмэгтэйчүүд байх гэнэ. Тийнхүү гал зогсоох 4 хоног уг тохиролцоог эцэслэхэд хүрэлцэхгүй аваас талууд гал зогсоох хугацааг өдөр өдрөөр сунгах ажээ.

Харин гал зогсоох өдрүүдэд Катар улсын зүгээс Газын зурваст эмнэлгийн тусламж, шатахуун, тусламж тээвэрлэсэн олон тооны ачааны тэргийг нэвтрүүлэх юм.

Гэвч одоогоор талууд хэзээнээс гал зогсоох нь тодорхойгүй байна.

Албаныхны мэдээлж байгаагаар гал зогсоох товыг тэд ойрын 24 цагийн дотор мэдэгдэнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47