Ж.Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэх асуудал хойшиллоо
3 сарын 27. 10:440

Лондон хот дахь Дээд шүүхээс "Викиликс" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх хэд хэдэн нөхцөлийг АНУ-ын засгийн газарт тавилаа. Эдгээр болзлыг биелүүлэхэд гурван долоо хоногийн хугацаа байгаа бөгөөд хэрвээ Вашингтон тэдгээрийг биелүүлэхгүй бол Ж.Ассанж уг шийдвэрийг давж заалдах боломжтой.

Өөрөөр хэлбэл, энэ бол Ассанжийг ойрын хэдэн долоо хоногт Их Британиас АНУ-ын талд шилжүүлэн өгөхгүй гэсэн үг юм. Шүүх хэд хэдэн баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас шаардаж байна. Тодруулбал, үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг Ассанжад олгох, түүний Австралийн иргэншил нь АНУ-д болох шүүх хуралд ашиг сонирхлыг нь хохироохгүй байх, мөн гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял оноохгүй байх гэсэн баталгааг гурван долоо хоногийн дотор гаргаж өгөхийг шаарджээ.

Шүүх эдгээр баталгааг хүлээж аваагүй тохиолдолд Ассанж давж заалдах боломжтой. Хүлээж авсан тохиолдолд ч түүнийг шилжүүлэн өгөхтэй холбоотой үйл явц дууссан гэсэн үг биш юм. Давж заалдах шатны эцсийн шийдвэр гарахаас өмнө талууд нэмэлт хүсэлт гаргах боломжтой гэж шүүхийн шийдвэрт дурджээ.

Үүний сацуу Английн шүүгчид Ассанжийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах хэд хэдэн үндэслэлийг тухайлбал, улс төрийн үзэл бодлоос нь болж хавчиж байна гэх үндэслэлийг хүлээж аваагүй ажээ.

Хэрэв Ассанжийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл түүнд 175 жилийн хорих ял оноож магадгүй гэж Ассанжийн хуульчид, дэмжигчид мэдэгдэж байгаа юм.

Өнгөрсөн сард Ж.Ассанжийн эхнэр Стелла Ассанж ярихдаа, хэрвээ шүүхээс нөхрийг нь шилжүүлэн өгөх шийдвэр гаргавал Европын хүний эрхийн шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байв.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18