Францад терроризмын аюулын сэрэмжлүүлгийн түвшнийг дээшлүүлжээ
3 сарын 26. 18:310

Францын Засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэж ахиулсныг тус улсын Ерөнхий сайд Габриэль Атталь мэдэгдлээ. Москвагийн концертын танхимд 140 орчим хүний аминд хүрсэн халдлага гарсны дараа уг шийдвэрийг гаргажээ.

Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээж, манай улсад аюул занал учирч байгааг харгалзан үзсэний үндсэн дээр бид үндэсний аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэхээр шийдлээ гэж Г.Атталь Х нийгмийн сүлжээний хуудсаараа мэдэгдсэн байна. Францын Аюулгүй байдлын танхимын хуралдааны дараа ийм шийдвэрийг гаргажээ. Хуралд Ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцсон байна.

Францын терроризмын аюулын сэрэмжлүүлгийн систем нь гурван түвшинтэй бөгөөд халдлага гарах аюул заналхийлж буй үед хамгийн дээд түвшнийг зарладаг. Ийм үед шашин мөргөлийн газар, галт тэрэг, нисэх онгоцны буудал гэх мэт олон нийтийн газруудад эргүүл хийх цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэргээр аюулгүй байдлын арга хэмжээг чангатгадаг байна.

Парисын Олимпын наадам болохоос дөрвөн сарын өмнө дээрх шийдвэрийг гаргалаа. Францын эрх баригчид террорист халдлага гарч болзошгүй гэж болгоомжилж байгаа тул ирэх долоодугаар сард Сена мөрөн дээр болох Олимпын наадмын нээлтийн ёслолыг үзэх хүмүүсийн тоог цөөрүүлэх шийдвэрийг өмнө нь гаргасан билээ.


Эх сурвалж: Politico /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47