Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ
3 сарын 14. 15:090

Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 оныхтой харьцуулахад 34 хувиар өсөж, ойролцоогоор 5360 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.

Хий экспортлогч орнуудын форумын /GECF/ 2050 оны хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн байгалийн хийн хэрэглээ 4015 тэрбум шоо метрт хүрч байжээ.

Уг тайланд эрэлт өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлүүдэд хүн амын өсөлт, эдийн засгийн үйлдвэрлэл, агаарын чанарыг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс, газрын тосоос байгалийн хий рүү шилжүүлэхэд чиглэсэн бодлого зэргийг жагсаасан байна. Түүнчлэн дэлхийн хийн эрэлтийн өсөлтийн 52 хувь нь Ази, Номхон далайн бүс нутгаас үүснэ гэж тооцоолжээ.

Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр байгалийн хийгээр эрчим хүч үйлдвэрлэх нь ган гачгийн үед нарны болон салхины эрчим хүч, усан цахилгаан станцад нөөц дэмжлэг үзүүлэх зэргээр чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Бүс нутгийн хэтийн төлөвөөс харахад ирээдүйн байгалийн хийн эрэлтийн өсөлт нь хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн зах зээл болон байгалийн хийн нөөцөөр баялаг Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас үүсэх төлөвтэй байна” гэж тайланд дурджээ.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35