Украины тал Оросын байгалийн хийн терминал руу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халдлага үйлджээ
1 сарын 24. 5:450

Украины агаарын цохилтын улмаас ОХУ-ын Санкт-Петербург хотын ойролцоох байгалийн хийн терминал үйл ажиллагаагаа зогсоожээ. Эрчим хүчний томоохон экспортлогч ОХУ-ын газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд чиглэсэн халдлага үргэлжилсээр байгаа тул сүүлийн үед тогтвортой байсан шингэрүүлсэн хийн үнэ өсөх вий гэсэн болгоомжлол зах зээлд үүсээд байна.

ВВС агентлагийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Оросын зүүн хэсэгт орших Балтийн тэнгисийн ойролцоох Уструга боомтын хийн терминалд томоохон гал гарч, үйл ажиллагаа зогссон болохыг онцолжээ. Тус агентлаг Киевийн эх сурвалжаас иш татан “Украины Аюулгүй байдлын алба нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тусгай ажиллагаа явуулсан” гэж мэдээлэв. Оросын орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тухайн үед хамгийн багадаа хоёр нисгэгчгүй нисэх төхөөрөмж агаарт харагдсан гэжээ. Тухайн өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгт ажилчид галд автсан байгууламжаас зугтаж буй нь харагдаж байсан ба азаар хүний амь эрсдээгүй байна.

Санкт-Петербург хотоос баруун тийш 170 километрийн зайд орших Уструга боомт нь дэлхийн хамгийн том төмөр зам, далайгаар тээвэрлэх терминалын дэд бүтцээр тоноглогдсон экспортын боомт юм. Тус боомт нь хийн боловсруулах үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүнийг хилийн чанадад тээвэрлэх томоохон тээврийн байгууламжтай юм. Халдлагад өртсөн газар нь байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээрээ ОХУ-даа тэргүүлэгч, жилд 7 сая тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай Новатэк үйлдвэр байсан ба уг халдлагын улмаас галд өртсөн байгууламж нь шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэр биш байсан гэх мэдээлэл мөн гараад буй юм.

Дайны хөлд нэрвэгдээд өдгөө гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж Орос, Украин улсууд сүүлийн үед бие биенийхээ гол дэд бүтцийн байгууламжууд руу халдаж байгаа нь олон улсын хэмжээнд эрчим хүчний хангамж тасалдахад хүргэх вий гэх болгоомжлолыг үүсгээд байна. Украин улсын зүгээс газрын тос, байгалийн хийн экспортоор энэхүү дайны гол санхүүжилтийг хийсээр буй ОХУ-д цохилт өгөх зорилгоох энэ мэтчилэн томоохон стратегийн байгууламжууд руу халдах болоод байгаа юм. Украины цэргийн албан тушаалтан "Энэ үйлдвэрт боловсруулсан түлшийг Оросын армид дайны зориулалтаар нийлүүлдэг байсан. Энэ удаагийн халдлага нь цэргийн логистикийг саатуулах зорилготой" хэмээн нэмэлт тайлбар хийсэн байна.

АНУ болон Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг үл харгалзан тус улсын ашигт малтмал, түүхий эдийн экспорт идэвхтэй явагдсаар байгаа билээ. Тухайлбал Хятад, Энэтхэг улсууд ОХУ-аас байгалийн хий болон түүхий газрын тосыг их хэмжээгээр импортолсоор байна. Мөн өдөр Ройтерс агентлаг Хятадын гаалийн мэдээллээс иш татан Орос улс өнгөрсөн онд Хятад руу 107.02 сая тонн түүхий газрын экспортолсон нь Саудын Арабыг гүйцэж, Хятадын хувтл эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч орон болсон гэж мэдээлэв.

Түүнчлэн ОХУ-ын нийлүүлдэг газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд эрчим хүчний үнэ өсөх магадлалтай гэсэн таамаг бий. 2022 онд Украин-Оросын дайн дэгдсэний дараахан ОХУ-аас хийн хоолойгоор дамжуулан байгалийн хий авч байсан Герман зэрэг Европын улсууд эрчим хүчний аюулгүй байдал хурцаар хөндөгдөж нэг мегаватт цаг нь (МВт/цаг) 80 орчим евро байсан байгалийн шингэрүүлсэн хийн үнэ 340 гаруй евро болтлоо өсөж байсан юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47