Өмнөд Хятадын тэнгисээс газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлжээ
3 сарын 11. 11:150

Өмнөд Хятадын тэнгисээс 102 сая тонн газрын тостой тэнцэхүйц нөөцтэй газрын тос, байгалийн хийн шинэ орд илрүүлсэн тухай Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорац (CNOOC) мэдээлжээ.

Хөнгөн түүхий тосыг агуулж буй уг орд нь Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэньжэн хотоос 300 орчим км-ийн зайд Өмнөд Хятадын тэнгисийн зүүн хэсэгт оршдог бөгөөд орд газар орчмын усны дундаж гүн нь 500 орчим м, өрөмдсөн цооногийн хамгийн их гүн нь 4831 м ажээ.

CNOOC-ийн гүйцэтгэх захирал Жоу Синьхуай хэлэхдээ, Хятад улсын газрын тос, байгалийн хийн нөөцийн болон олборлолтын хэмжээ хэтдээ далайн гүн дэх ийм ордуудын хайгуулын түвшнээс ихээхэн хамаарна гэдгийг тэмдэглэсэн байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35