Умард Солонгосын Лазарус хакерын бүлэглэл нэг жилийн дотор 900 гаруй сая ам.долларын криптовалют угаажээ
2023, 10 сарын 8. 14:070

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дэглэмтэй холбоотой гэгддэг хакерын бүлэглэл болох Лазарус өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 900 гаруй сая ам.долларын криптовалют угаасан гэх мэдээлэл гарчээ.

Олон улсын зах зээл дэх криптовалютыг хянадаг Elliptic компанийн 5-ны өдөр нийтэлсэн тайлангаас иш татан АНУ-ын Чөлөөт Ази радио энэ тухай мэдээлсэн ба тэд "Cross chain" гэх шинэ аргыг ашиглан энэхүү гэмт үйлдлээ хийсэн хэмээн онцолсон байна.

Энэхүү арга нь нэг блокчэйн сүлжээнээс нөгөө блокчэйн сүлжээнд криптовалютыг солилцох замаар явагддаг аж.

Elliptic компанийн тооцоолсноор өнгөрсөн онд дэлхий дахинд “Cross Chain” аргаар дамжуулан 7 тэрбум ам.доллароор хэмжигдэх криптовалютыг угаасан ба үүний долооны нэг буюу хамгийн их хэсэг нь Лазарус бүлэглэлтэй холбоотой байгааг цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13