Европын холбоо алмазны импорт зэргийг багтаасан ОХУ-ын эсрэг 12 дахь хориг арга хэмжээгээ албан ёсоор баталжээ
2023, 12 сарын 20. 12:300

Европын холбоо Украинд халдан түрэмгийлсэн ОХУ-ын дайны санхүүжилтэд хүндрэл учруулж болох эдийн засгийн бүхий л хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьж буй энэ үед тэд ирэх оноос Оросоос алмаз импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Европын холбооны 27 гишүүн орон ОХУ-ын эсрэг 12 дахь удаагийн хориг арга хэмжээг албан ёсоор баталсан байна.

Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел хэлэхдээ Оросын дайны явцыг сулруулахын тулд энэ удаад ч эдийн засгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бэлтгэсэн хэмээн мэдэгдэв.

Хориг арга хэмжээний хүрээнд Европын холбооны гишүүн орнууд ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн Оросоос байгалийн болон хиймэл алмаз импортлохыг хориглож буй аж.

Түүнчлэн бусад улс орнуудад боловсруулсан Оросын алмаз болон Оросын алмазаар хийсэн үнэт эдлэлийг ирэх оны гуравдугаар сараас эхлэн үе шаттайгаар хориг арга хэмжээнд хамруулахаар болсон байна.

Дэлхийн алмаз олборлолтын гуравны нэгийг бүрдүүлдэг ОХУ нь алмазны экспортоос жил бүр 4.5 тэрбум гаруй ам.долларын орлого олдог.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47