Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ
3 сарын 5. 14:410

Хятад улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан талаар мягмар гарагт хууль тогтоох байгууллагад хэлэлцүүлэхээр өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд дурджээ.

Тус улс хот суурин газарт 12 сая гаруй ажлын байр бий болгож, хот суурингийн ажилгүйдлийн түвшнийг энэ онд 5.5 орчим хувьд хэвээр хадгалахаар төлөвлөж байна гэж тайланд тэмдэглэсэн байна.

Төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний хянуур бодлогыг үргэлжлүүлж, төсвийн алдагдал ба Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ харьцааг 3 хувь байхаар тогтоожээ. Төсвийн алдагдал 2023 оны төсөөллөөс 180 тэрбум юаниар нэмэгдэх төлөвтэй байна.

Түүнчлэн орон нутгийн засаг захиргаануудад зориулж 3.9 их наяд юанийн тусгай зориулалтын бондыг энэ онд гаргах бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 100 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн үндэсний хэмжээний томоохон стратегиудыг хэрэгжүүлэх, гол салбаруудын аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор ирэх хэдэн жилийн хугацаанд жил бүр урт хугацаатай тусгай бонд гаргах бөгөөд энэ онд 1 их наяд юанийн ийм бонд гаргана гэж тайланд дурджээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35