Швейцарчууд 13 дахь сарын тэтгэвэр авдаг болно
3 сарын 4. 13:050

Швейцарчууд ням гарагт буюу өчигдөр болсон бүх нийтийн санал асуулгаар тэтгэврийн насыг 66 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, тэтгэвэр авагчдад 12 сарын тэтгэврээс гадна 13 дахь сарын тэтгэвэр олгох тухай Үйлдвэрчний эвлэлийн холбооны (SGB) санаачилгыг дэмжжээ.

Санал хураалтын дүнгээс үзвэл 13 дахь сарын тэтгэвэр олгох санаачилгыг иргэдийн 58.2 хувь нь дэмжсэн байна. Харин тэтгэврийн насыг 66 болгож нэмэгдүүлэхийг бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 74.7 хувь нь эсэргүүцжээ. Энэ саналыг Швейцарын барууны төвч үзэлт "FDP.The Liberals" намын залуучуудын жигүүрээс дэвшүүлсэн байна.

Одоогоор Швейцарын өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ (AHV) сард 1225 швейцар франк (1383 ам.доллар), дээд хэмжээ нь 2450 франк (2767 доллар) байна.

Швейцарчууд төрөөс олгодог нийгмийн тэтгэмжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг 1848 оноос хойш нэг ч удаа дэмжиж байгаагүй юм. Тэтгэвэр авагчдын орлогыг 8 орчим хувиар нэмэгдүүлэх санаачилгыг Үйлдвэрчний эвлэл "амьжиргааны өртөг нэмэгдэж, тэтгэврийн насныхны худалдан авах чадвар муудсан" тул дэвшүүлсэн байна.

Дээрх санаачилга дэмжигдсэн нь “Швейцар улсын хувьд эрс өөрчлөлтийн мөч болж байна” гэж улс төр судлаачид дүгнэж байна. "Арваадхан жилийн өмнө хөрөнгөтний намууд, бизнесийн холбоод үүнийг эсэргүүцэж байхад ийм санал дэвшүүлэх ямар ч боломж байгаагүй" гэж улс төр судлаач Георг Лутц санал хураалт эхлэхийн өмнө хэлжээ.

Тэтгэврийн насыг 2026 оноос нэмэгдүүлэх ёстой гэж SGB-ын санаачилгад дурджээ.Тус холбоо жил бүр 4.1 тэрбум швейцар франк (4.7 тэрбум ам.доллар) байх нэмэлт зардлыг санхүүжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаагүй тул "засгийн газар санхүүжилтийг олох шаардлагатай болно". Швейцарын Засгийн газар бүх нийтийн санал асуулга явуулахгүй байхыг өмнө нь зөвлөсөн байна.

Сангийн сайд Карин Келлер-Саттер өмнө нь мэдэгдэхдээ, улсын төсөв алдагдалтай байгаа тул дээрх санаачилга дэмжигдсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг (НӨАТ) нэмэгдүүлэх шаардлагатай болж магадгүй гэжээ.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47