“Uber Eats” робот хүргэлтийн үйлчилгээгээ Японд нэвтрүүлнэ
2 сарын 21. 13:050

Япон дахь “Uber Eats”-ийн үйлчлүүлэгчид захиалсан хоол хүнсээ роботоор хүргүүлэн авах боломжтой болох гэж байна.

“Uber” компани робот үйлдвэрлэгч “Cartken” компани ба Японы “Mitsubishi Electric” корпорацтай хамтран ирэх сараас эхлэн Токиогийн зарим дүүрэгт “Eats”-ийн захиалгыг явган хүний замаар зорчдог автомат жолоодлоготой роботуудыг ашиглан хүргэхээр болсноо мягмар гарагт зарлажээ. Ингэснээр Япон улс “Uber Eats” платформын робот хүргэлтийн үйлчилгээ нэвтэрсэн анхны зах зээл болох юм. Гэхдээ тус улсын зочлохуйн салбарынхны хувьд робот туслахууд нь сонин содон зүйл биш бөгөөд алдартай сүлжээ ресторанууд робот үйлчлэгчийг олон жилийн турш ашигласаар иржээ.

“Cartken” компанийн “Model C” роботууд хоол хүнс хүргэхдээ Токиогийн явган хүний замаар зорчих бөгөөд “Mitsubishi Electric” үйл ажиллагааг нь хянах ажээ. Эдгээр робот нь жолоодлого хийхдээ хиймэл оюун ухаан, компьютерийн дүрслэлийн технологиудыг ашигладаг байна. Явган хүний замаар зорчих роботуудыг саад тотгороос зайлсхийх, явган зорчигчдод давуу эрх олгох, гэрлэн дохион дээр зогсох зориулалттайгаар бүтээжээ. Тэдгээр нь алхаж буй насанд хүрсэн хүнтэй бараг ижил хурдаар явах бөгөөд хүргэлтийн явцад хоол хүнсийг зохих хэмд хадгалах зориулалттай тээшний хэсгээр тоноглогдсон байна.

“Uber Eats”, “Cartken” нь анх 2022 онд Майами хотод автомат жолоодлоготой робот хүргэх үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс Виржиниа муж улсын Фэрфакс хотод үйлчилгээгээ өргөжүүлжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35