Хятадын криптовалют олборлогчид Этиопыг зорих болжээ
2 сарын 14. 17:440

Африк тивийн хамгийн том УЦС ашиглалтад орж, хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх болсон тул Этиоп улс удахгүй Хятадын криптовалют олборлогчдын хувьд хамгийн тааламжтай газар болж магадгүй байна.

Хятадын криптовалют олборлогчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Но Шюгийн хэлснээр, Этиоп улс тус улсын олборлогчдыг хамгийн ихээр татдаг газар болно. Энэ нь төрийн хяналт сул, эрчим хүчний үнэ хямд байгаатай шууд холбоотой ажээ.

Криптовалютын олборлолтын тоног төхөөрөмжийг ажиллуулахад асар их эрчим хүч зарцуулдаг бөгөөд олборлогчдын нийт зардлын 80 хүртэлх хувийг эрчим хүчний зардал эзэлдэг ажээ. Кембрижийн их сургуулийн судлаачдын тооцоолсноор, өнгөрсөн онд дэлхийн даяар олборлогч компаниуд зөвхөн биткоины олборлолтод цагт 121 тераватт эрчим хүч зарцуулсан нь Аргентины эрчим хүчний хэрэглээтэй дүйцэж байгаа юм. Эрчим хүчний аюулгүй байдалд нь эрсдэл учирч эхэлсэн тул зарим улсын засгийн газрууд криптовалютын олборлолтыг хязгаарлаж эхлээд байгаа юм. Тухайлбал, 2013 онд Хятадын Ардын банкнаас санхүүгийн байгууллагууд криптовалют худалдах, худалдаж авах, эзэмшихийг хоригложээ. Тус улсад 2021 оноос олборлолтыг бүрэн хориглосон байна.

Харин Этиопын эрх баригчид эсрэгээрээ криптовалют олборлохыг 2022 онд зөвшөөрсөн бөгөөд цахилгааны төлбөрийг гадаад валютаар авдаг нь төсвийн алдагдлыг нөхөх боломжийг олгоно.

Этиоп улс Цэнхэр Нил мөрөн дээр 2011 онд УЦС барьж эхэлсэн бөгөөд уг станцыг "Этиопын их сэргэн мандалтын далан" хэмээн албан ёсоор нэрлэжээ. 4.6 тэрбум долларын өртгөөр босч буй эл байгууламж нь Судантай залгаа хилээс 30 км-ийн зайд оршдог. Африк тивдээ хамгийн томд тооцогдож буй уг станцын хүчин чадал нь 5250 МВт юм. 155 м өндөр далантай энэ станц Этиопийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах бөгөөд илүүдэл эрчим хүчийг хөрш орнууд руу экспортолно. УЦС-ын барих ажил бүрэн дуусах дөхөж байгаа бөгөөд 2022 оны хоёрдугаар сард эрчим хүч нийлүүлж эхэлжээ.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
2
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35