Тайландын Паттая хотын замаар автомашинаараа зорчиж явсан эрэгтэй, задгай бүхээгтэй автомашиныхаа арын суудалд тэжээвэр арслан суулгасан байжээ. Bentley хөлөглөсөн эрийн хувьд найзынхаа тэжээвэр гүегийг харж байхдаа түүний гүегийг автомашинаас уясан байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсан байна.
Тэдний эл үйлдлийг цагдаа нар газар дээр нь таслан зогсоогоогүй бөгөөд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан мэджээ. Улмаар цагдаагийн байгууллагаас холбогдох эзнийг нь олоход арслан Савангжит Косүүнгнерн гэх эмэгтэйн тэжээвэр амьтан байсан юм.
Тайланд улсын хуульд зааснаар иргэд арслан тэжээх нь хууль бус биш хэдий ч албан ёсны бүртгэлтэй байх ёстой гэнэ. Тийнхүү цагдаагийн байгууллагаас шалгаснаар бүсгүй албан ёсны зөвшөөрөлгүйгээр арсланг Паттая хотод оруулсан байжээ.
Уг үндэслэлээр тэд бүсгүйд 1 жилийн хорих ял, 100,000 хүртэлх батын торгууль ногдуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Харин түүний тэжээвэр арсланг олон нийтийн газраар дагуулан явсан найзын хувьд 6 сарын хорих ял, 50,000 батын торгуулийн ял сонсох төлөвтэй байгаа ч залуу Тайланд улсаас оргон зайлж чаджээ.
Ташрамд дурдахад Тайланд улсад нийт 244 тэжээвэр арслан байдаг гэнэ.
Эх сурвалж: BBC
Энэ т д 2 үсгийг солиод байдаг хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм дашрамд гэдэг болохоос биш ташрамд гэж бичдэггүй сэтгүүлч ухаантай юм бол зөв бич