Оросын төвийн бүс нутгуудад дулаан, цахилгаан тасарчээ
1 сарын 9. 15:300

Москва мужийн эрх баригчид Подольск хотын Климовск хорооллын халаалт тасарсан асуудлыг үндсэндээ нэг өдрийн дараа мэдсэн гэж Москва мужийн дэд захирагч Евгений Хромушин өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

Москва мужийн дулаан хангамжийн нэгдсэн хяналтын системд энэ нөхцөл байдлын талаарх мэдээллийг оруулаагүй нуусан байлаа. Бид бараг бүтэн өдрийн турш энэ талаар мэдээгүй байсан. Халаалт тасарсан талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн оршин суугчдад баярлалаа. Бид нөхцөл байдлыг ойлгосон даруйдаа шуурхай штаб байгуулж, онц байдал зарласан" гэж Е.Хромушин онцлон тэмдэглэжээ.

Болсон явдлыг тодруулбал, Подольск хотын "КСПЗ" компанийн уурын зуухны дулааны шугамд гарсан ослын улмаас нэгдүгээр сарын 4-нд 173 байшин барилга халаалтгүй болсныг нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн байна. Энэ өдөр Москва мужид агаарын хэм -20-иос доошилж хүйтэрсэн аж.

Удаан хугацаагаар халаалтгүй байсны улмаас нэгдүгээр сарын 6-нд Климовск хороололд онцгой байдал үүсжээ. Хотын дарга Григорий Артамоновын хэлснээр, онцгой байдлын багийнхан шөнөжин ажилласан байна. Бямба гаргийн үдээс хойш уурын зуухны ажиллагааг хэвийн горимд оруулж, байшингуудын халаалтыг холбох ажил эхэлжээ.

Климовск хорооллын хувийн уурын зуухыг хотын захиргааны мэдэлд шилжүүлж, халаалт тасарсан орон сууцны оршин суугчдын нэгдүгээр сарын дулааны төлбөрийг тэглэнэ гэж Москва мужийн захирагч Андрей Воробьевын хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

Үүнээс гадна, ослын улмаас цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн оршин суугчдын цахилгааны хэрэглээний төлбөрийг өнгөрсөн 12 дугаар сарын дүнгээр тооцно гэжээ.

Москва мужийн дэд захирагч Евгений Хромушиний хэлснээр, ачаалал ихэссэнээс цахилгаан тасарсан тул “Mosoblenergo” компани трансформаторыг яаралтай сольж, цахилгааны тасалдлыг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд уг засварын ажлын хугацаа нь стандартаар тогтоосон хугацаанаас хэтрэхгүй гэдгийг тодруулав.

Хүүхдүүд нэгдүгээр сарын 9-нөөс сургууль, цэцэрлэгтээ явж эхлэх тул мэргэжилтнүүд нийгэм ахуйн барилга байгууламжуудын халаалтыг аль болох ойрын үед өгөхөөр цаг нартай уралдан ажиллаж байна.

Москва мужийн захирагч Андрей Воробьевын хэлэхдээ, уг осол нь уурын зуухны эзний буруугаас болсон бөгөөд одоо хууль сахиулах байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж байна, ослын уршгийг арилгах ажилд Москва мужийн олон дүүргийн холбогдох байгууллагууд оролцож байна гэлээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47