Нетаньяху: Газын зурвас дахь дайн ирэх жил хүртэл үргэлжилнэ
1 сарын 17. 7:110

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь Палестины зэвсэгт Хамас бүлэглэлийн эсрэг хийж буй дайн ирэх он хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Нетаньяху Израилийн өмнөд хэсэгт орших Бершева дахь цэргийн штабт болсон Газын зурвасын хилийн бүсийн оршин суугчдын төлөөлөлтэй дайны танхимын гишүүдийг байлцуулан уулзах үеэрээ "Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэхэд уг дайн 2025 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ.

Энэхүү уулзалтын үеэр Газын зурвасаас 4-7 километрийн зайд орших хилийн бүсэд оршин суудаг байсан Израилийн оршин суугчид гэртээ буцаж очих шийдвэр гаргасан тохиолдолд тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байх үеэр уг мэдэгдэлийг хийсэн байна.

Уулзалтад оролцож буй тус бүс нутгийн албаны хүмүүс ерөнхий сайд Нетаньяхуд хандан “Газын зурвасаас пуужин харваж байгаагаас гадна бусад аюулгүй байдлын асуудлаас болж ихэнх оршин суугчид гэр рүүгээ буцах хүсэлгүй байгаа” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Нетаньяху ч үүнтэй санал нэгдэж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох яамдад үүрэг болгов.

Ерөнхий сайд Нетаньяху олон нийтэд хэлсэн үгэндээ "Бид Газын зурвасын ойролцоох кибутзимуудыг (нэгдэл ферм) сэргээн босгож, оршин суугчдыг гэрт нь буцаан авчирч, бүс нутгийг дайны өмнөхөөс илүү цэцэглүүлэх хөгжүүлэх болно" хэмээн мөн энэ үеэр өгүүлсэн байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35