ОХУ: АНУ хумхаа өвчний халдвар тээгч шумуулыг ашиглан биологийн дайн хийх гэж байна
2023, 6 сарын 21. 16:240

Украинд дайн үргэлжилж буй энэ үед хумхаа өвчний халдвартай шумуулыг ашиглан үхлийн аюултай биологийн дайн хийх гэж байна хэмээн ОХУ-ын зүгээс АНУ-ыг буруутгажээ.

Оросын Спутник мэдээллийн агентлаг болон Британийн Daily Mail сонины орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, ОХУ-ын цацраг идэвхт, хими, биологийн хамгаалалтын ангийн ерөнхий командлагч Игорь Кирилов АНУ биологийн дайнд бэлтгэж буй талаар хэвлэлийн бага хурал хийсэн байна.

"АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны дэргэдэх судалгааны хүрээлэн Баруун Нилийн халдвар, Денге чичрэг өвчин, Зика вирус зэрэг ноцтой халдварт өвчин үүсгэгч шумуулны талаар 100 гаруй судалгааг хийж нийтэлсэн. АНУ-ын арми эдгээр өвчнүүдийн халдвар тээгч шумуулнуудыг чингэлэгт хийж, тодорхой газар нутгуудад дроноор аваачихаар өндөр түвшний бэлтгэл хийж байна” хэмээн ерөнхий командлагч Кириллов энэ үеэр мэдэгдэв.

Энэ нь хумхаа зэрэг аюултай халдварт өвчнийг тарааж, манай цэргүүд байлдааны үүргээ биелүүлэх боломжгүй болгох зэрэг томоохон үр дагаварыг авчрах болно” хэмээн тэрээр нэмж дурджээ. Хумхаа нь хумхаа өвчний шимэгчээр өвчилсөн шумуулд хазуулснаар халдварладаг цочмог халууралттай өвчин юм. Халдвар авсан тохиолдолд ханиад томуу хүрсэнтэй адил бие зарайж, өндөр халуурах ба тохирсон эмчилгээг хийлгэхгүй бол үхэлд хүргэдэг аюултай өвчин юм.

Ерөнхий командлагч Кирилов энэ сарын эхээр Украины өмнөд хэсгийн Херсон мужид Кахоука далан нурж үер болсны улмаас нөхцөл байдал улам хүндрээд байна хэмээн онцлоод “Хэрэв үерийн ус татарвал Баруун Нилийн халдвар зэрэг шумуулаар дамждаг өвчин дэлгэрэх нөхцөл байдал ч үүсч болох юм” гэжээ. Үерийн нөхцөл байдлыг далимдуулан АНУ, Украин хоёр шумуулаар зэвсэглэж биологийн дайн хийх гэж байгаа талаар тэрээр ийнхүү дурдсан юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш ОХУ-ын тал АНУ Украины дайнд зориулан биологийн нууц зэвсэг бүтээж байна гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ. Үүний хариуд АНУ өнгөрсөн оны есдүгээр сард болсон Биологийн зэвсгийн конвенцийн (BWC) хурал дээр “ОХУ утгагүй бөгөөд худал мэдэгдэл хийж байна” хэмээн няцаасан юм. Гэвч ОХУ үүнээс хойш ч АНУ биологийн дайн өдүүлэх гэж буй талаар ийнхүү дурдаад зогсохгүй энэ удаад биологийн дайныг өдүүлж болзошгүй эх үүсвэрийг хүртэл дурдсан нь олны анхаарлыг татаж байна.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор БНСУ-ын Дэкён их сургуулийн харьяа Солонгосын Цэргийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Ки Вон “Дайсныхаа байлдааны чадварыг алдагдуулах зорилгоор хортон шавьж, хулгана гэх мэт тодорхой амьтнаар дамжуулан вирус тараах ажиллагааг хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрсөн байна. Гэвч энэ арга нь холбоотнуудаа ч аюулд учруулж болзошгүй нөхцөл байдал үүсдэг тул бодитоор хэрэгжүүлэхэд хэцүү юм. Украины сөрөх довтолгоонд бага зэрэг ухраад буй ОХУ барууны харгис хэрцгий байдлыг харуулж нийтийн санаа бодлыг эргүүлэх гэсэн нэг оролдлого байж мэдэх юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн Daily Mail сонинд "ОХУ-ын тал АНУ тэргүүтэй барууны орнууд болон Украины талаар ийнхүү харлуулах мэдэгдэл хийж буй нь Орос ч мөн үүнтэй адил төлөвлөгөөг боловсруулж байгаагийн шинж юм" хэмээн өгүүлээд шумуулаар “зэвсэглэсэн” биологийн дайн жинхэнээсээ гарч болзошгүй гэж санаа зовниж байгаагаа мөн онцолсон байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35