Microsoft дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо
1 сарын 12. 16:020

Америкийн Microsoft корпорац хамгийн үнэ цэнтэй компаниудын чансаанд Apple-ийг ардаа орхижээ.

NASDAQ биржийн арилжааны мэдээллээр, Microsoft-ын хувьцаа 1.6 хувиар өссөн бол Apple компанийнх 0.9 хувиар буурсан байна. Microsoft-ын зах зээлийн үнэлгээ 2.875 их наяд долларт хүрсэн бол Apple-ынх 2.871 их наяд доллар болжээ.

Apple-ын зах зээлийн үнэлгээ 2021 оноос хойш анх удаа Microsoft компанийн үнэлгээнээс доошилж буурчээ. 2021 онд COVID-19 цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдах вий гэсэн болгоомжлолоос үүдэн Apple -ийн хувьцааны үнэ унаж байсан юм.

Нэгдүгээр сарын эхний өдрүүдэд Apple-ын хувьцаа 3.3 хувиар унасан бол Microsoft-ынх 1.8 хувиар өсжээ. iPhone гар утасны борлуулалт буурна гэх шинжээчдийн таамаглал Apple-ын хувьцааны ханш буурахад нөлөөлсөн байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, технологийн томоохон компаниудаас зөвхөн Apple-ын орлого өнгөрсөн оны дөрвөн улирлын туршид буурсан байна. 2024 оны санхүүгийн жилд компанийн орлого дунджаар 3.6 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13