2024/01/09: Тойм мэдээ
1 сарын 11. 11:380

Бразилын шигшээгийн шинэ дасгалжуулагчийн нэр тодорлоо

Хөл бөмбөгийн "Сан Пауло" клубын дасгалжуулагч Доривал Жуниор ажлаа хүлээлгэн өгснөөр Бразилын шигшээ багийг удирдахаар болсон тухай тус клубын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд мэдээлжээ.

Саран дээр газардах Америкийн аппаратыг хөөргөлөө

Хагас зуун жилийн дараа Саран дээр буух оролдлого хийх АНУ-ын сансрын хөлгийг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар даваа гаргийн өглөө хөөргөлөө.

Элвис Преслиг хиймэл оюун ухаанаар амилуулна

ABBA хамтлагийн гишүүдийн залуу насных нь голограмм дүрслэлийг тайзан дээр бүтээх ийм төрлийн шоу амжилттай болсны дараа Элвис Преслиг “амилуулах” санаа шоуг зохион байгуулагчдад төрсөн байна.

Киргизийн нийслэлд төрийн шинэчилсэн далбааг мандууллаа

Киргиз улсын нийслэлд төрийн шинэ далбааг мандуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна.

Францын Ерөнхий сайд Элизабет Борн огцров

“Хатагтай Элизабет Борн өнөөдөр засгийн газрыг огцруулах хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд төрийн тэргүүн уг хүсэлтийг хүлээн авсан” гэж ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өдөр бүр үлгэр дуурайлал үзүүлэн улс орныхоо төлөө зүтгэсэнийх нь төлөө түүнд талархал илэрхийлэв.

Домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэр таалал төгсжээ

"Бидний хайрт хань, эцэг Франц Беккенбауэр гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн амгалан тайван нойрслоо" гэж түүний гэр бүлийнхэн даваа гарагт мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд эрчимт эмчилгээний тасгаас гарчээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остиныг эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа боловч сэтгэл санаа нь тавгүй хэвээр байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер даваа гарагт мэдэгджээ.

“Peregrine” аппаратад техникийн асуудал үүсжээ

Америкийн хувийн компанид зохион бүтээсэн, Саран дээр буугч анхны төхөөрөмж болох "Peregrine"-ийн нарны зай хураагуурыг Нар луу чиглүүлэх явцад "техникийн асуудал" тулгарсан тухай уг модулийг бүтээсэн “Astrobotic Technology” компани мэдээлэв.

Японд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Ишикава мужийн холбогдох албаныхны мэдээлснээр, 120 гаруй хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд байгалийн гамшигт нэрвэгдсэн хэдэн арван мянган хүн одоог хүртэл амаргүй нөхцөл байдалд байна.

Сөүлд суудалгүй галт тэрэгтэй метро ажиллаж эхэлнэ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод оргил цагийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд энэ долоо хоногт зорчигчийн суудалгүй галт тэрэгнүүдийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсныг тус хотын метроны оператор компани өнөөдөр мэдэгджээ.

Оросын төвийн бүс нутгуудад дулаан, цахилгаан тасарчээ

Москва мужийн эрх баригчид Подольск хотын Климовск хорооллын халаалт тасарсан асуудлыг үндсэндээ нэг өдрийн дараа мэдсэн гэж Москва мужийн дэд захирагч Евгений Хромушин өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.

Сөүл орчмоор их хэмжээний цас орохыг анхааруулжээ

Сөүлийн бүсийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг өглөөний 9:00 цагт анхааруулжээ. Тус бүсэд 10 см хүртэл цас орох төлөвтэй байна. Өглөөний 10.00 цагт Дотоод хэргийн яам цасны сэрэмжлүүлгийг “анхаарах” түвшнээс хоёрдугаар шат руу ахиулжээ.

Лиза Бонет, Жэйсон Момоа нар тусдаа амьдраад 2 жил болсны дараагаар эцэст нь гэрлэлтээ цуцлуулах болжээ

Холливудын хамгийн халуухан хосуудын нэгт зүй ёсоор тооцогдож ирсэн Лиза Бонет, Жэйсон Момоа нар салаад 2 жил өнгөрч буй билээ. Гэхдээ хос хоёрын зүгээс гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй өдийг хүрээд байсан юм.

Японы Honda компани Канадад 2 их наяд иенийн хөрөнгө оруулалттай цахилгаан автомашины үйлдвэр байгуулна

Японы Honda компани Канад улсад нийт 2 их наяд иенийн хөрөнгө оруулалт бүхий цахилгаан автомашины шинэ үйлдвэр барихаар хэлэлцэж байна. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болох бөгөөд Америк, Хятадын компаниудаас хоцорч байгаа цахилгаан автомашины салбартаа эрс шинэчлэл хийх зорилготой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

АНУ: Оффисын барилгууд дахь сул орон зай сүүлийн 44 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрчээ

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 8-ны өдөр Moody's Analytics судалгааны хүрээлэнгийн мэдээллээс иш татан, өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар томоохон хотуудад оффисын сул орон зай 19.6 хувьд хүрсэн талаар онцолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 18.8 хувь байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд Moody's холбогдох статистик мэдээг гаргаж эхэлсэн 1979 оноос хойших 44 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18