2023/11/09: Тойм мэдээ
2023, 11 сарын 10. 10:330

НҮБ: Израиль болон Хамас бүлэглэл хоёулаа дайны гэмт хэрэг үйлдэж байна

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк “Сар гаруйн турш дайтаж байгаа Израиль болон Палестины зэвсэгт Хамас бүлэглэл хоёулаа дайны гэмт хэрэг үйлдэж байна” гэж шүүмжилсэн байна.

Японы автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь үйл ажиллагаагаа хумиж, Зүүн Өмнөд Азид анхаарал хандуулж эхэлжээ

Японы автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээл дэх байр сууриа тус улсын компаниудад алдаж байгаатай холбоотойгоор Хятад дахь үйл ажиллагаагаа хумих, бүр цаашлаад зогсоох хүртэл арга хэмжээг ээлж дараалан авах болов. Үүний оронд тэд Зүүн өмнөд Азид хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Улмаар мөн л тус бүс нутагт байр сууриа бэхжүүлэх гэж хичээж буй Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлэх магадлал үүсээд байна.

Европын холбоо: Оросын алмаазны импорт зэргийг багтаасан 12 дахь багц хоригоо ойрын хугацаанд зарлана

Европын холбоо ирэх долоо хоногийн эхээр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний багцыг танилцуулах төлөвтэй байгаа тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Disney компанийн удирдлагаас зарласнаар тэд компани доторх томоохон асуудлуудаа шийдвэрлэжээ

Ноён Боб Игерийн хэлснээр тэд бүтэн нэг жилийг компанийнхаа дотоод бүтцийг өөрчилж, дотооддоо орон тооны цомхотгол хийхэд зориулснаар эцэст нь Disney компани бүтээн байгуулалтын шинэ эриндээ хөл тавьж байна гэсэн юм.

Биткоины ханш 2022 оны тавдугаар сараас хойш анх удаагаа 36,000 ам.долларыг давлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд биткоины ханш 4 хувиар өсөж, нэгж биткоины үнэлгээ 36,000 ам.долларыг давжээ. Улмаар Улаанбаатарын цагаар 17:30 минутад нэгж биткоины үнэлгээ 36,745.53 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь биткоины ханшийн хувьд 2022 оны тавдугаар сараас хойш 36,000 ам.долларыг давж буй анхны тохиолдол билээ.

Apple компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк эмнэлэгт хүргэгджээ

Apple компанийг талийгаач Стив Жобстой хамтран үүсгэн байгуулсан Стив Возняк лхагва гарагт эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор түүний эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Ватикан: Трансжендер хүмүүс адис хүртэж, загалмайлсан эцэг, эх болж болно

Гэвч энэ нь нэг нөхцөлтэй гэнэ. Тодруулбал, трансжендер хүмүүсийг адислах хийгээд загалмайлсан эцэг, эхээр өргөмжлөх ёслол нь сүсэгтэн олны дунд дуулиан шуугиан, төөрөгдөл үүсгэхгүй байх хэрэгтэй юм.

Оросын Төв банкны тэргүүн энэ онд багтаан бодлогын хүүгээ дахин өсгөж магадгүй гэжээ

Түүний хэлснээр, “Бодлогын хүүг бид энэ онд багтаан дахин нэг удаа өсгөж магадгүй ч ерөнхийлбөл, энэ онд бодлогын хүү одоо байгаа түвшнээсээ нэг их өсөхгүй. Харин инфляц бууж эхлэхэд бид ирэх жилээс бодлогын хүүгээ эргүүлэн буулгах болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18