34 настай Габриэль Атталь Франц улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд боллоо
1 сарын 10. 7:550

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар 9-ний өдөр одоогийн Боловсролын сайд Габриэль Атталийг шинэ ерөнхий сайдаар томиллоо.

1989 онд төрсөн энэ жил 34 настай тэрээр 1984 онд төрсөн 37 настайдаа ерөнхий сайдаар томилогдож асан Лоран Фабиусын амжилтыг ийнхүү эвдэж Тав дахь Бүгд Найрамдах Улсын хамгийн залуу ерөнхий сайд болон түүхэнд нэрээ үлдээж байна.

Атталь мөн Францын түүхэнд ижил хүйстэн гэдгээ ил тод зарласан анхны ерөнхий сайд болж буйгаараа онцлог юм.

2006 онд Социалист намд элссэн ерөнхий сайд Атталь 2012 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Марисол Турэйний дор ажиллаж байсан ба 2018 онд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга болохоосоо өмнө намын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Үүний дараа буюу 2020 оны долдугаар сард тэрээр ерөнхийлөгч Макроны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалд шилжиж байсан бол Макроныг улиран сонгогдсоны дараа буюу 2022 оны тавдугаар сард Төсвийн бүртгэлийн сайдын албан тушаалыг хүлээн авч байв. Харин өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш Боловсролын сайдаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47