Афганистан: Талибууд энэ удаад үсчин гоо сайхны газруудыг хаах шийдвэр гаргажээ
2023, 7 сарын 6. 5:280

Эмэгтэйчүүдийн олон нийттэй харилцах үйл ажиллагааг эрс хязгаарлах алхмуудыг ээлж дараалан авсаар буй Афганистаны эрх баригч Талибууд энэ удаад гоо сайхны газруудыг хаах шийдвэр гаргажээ.

Талибуудын дотоод хэргийн яамны зүгээс өнгөрсөн сарын 24-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ нийслэл Кабул хотоор тогтохгүй улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй бүхий л үсчин, гоо сайхны газруудыг нэг сарын дотор хааж, хаагдсан тухай тайланг ирүүлэхийг үүрэг болгосон байна.

Талибууд яагаад ийм шийдвэр гаргах болсон талаараа тодорхой тайлбар хийгээгүй аж.

Афганистанд үсчин, гоо сайхны газрууд нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан байдаг тул эмэгтэйчүүд харьцангуй чөлөөтэй цуглардаг олон нийтийн газар төдийгүй зарим эмэгтэйчүүдийн амьжиргаагаа залгуулдаг салбар юм.

Афганистанд 2021 оны наймдугаар сард Талибууд засгийн эрхэнд эргэн гарснаас хойш эмэгтэйчүүдийг дарангуйлах явдал улам бүр эрчимжих болоод байгаа билээ.

Тухайлбал эмэгтэйчүүд олон нийтийн газраар явахдаа заавал нүүрээ халхалсан хувцас өмсөх ёстойгоос гадна гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнгүйгээр ганцаараа явахыг хориглож, цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын хүрээлэн, биеийн тамирын заал, нийтийн халуун усны газар орох зэргийг хязгаарласан юм.

Түүнчлэн өнгөрсөн жилээс дунд, ахлах сургуулиас гадна их, дээд сургуулиудад эмэгтэйчүүд боловсрол эзэмших боломжгүй болсон билээ.

Тэрчлэн НҮБ-аар тогтохгүй бусад төрийн бус байгууллагуудад эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон тул тус салбарт ажиллаж байсан эмэгтэйчүүд ажилгүй болсон байна. Ийнхүү төрийн бус байгууллагад эмэгтэйчүүд ажиллах боломжгүй болсонтой холбоотойгоор эмзэг давхаргын эмэгтэйчүүдийг тусламжийн хүнс болон бараа бүтээгдэхүүнээр хангахад хүндрэл учрах болжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01