АНУ: Оффисын барилгууд дахь сул орон зай сүүлийн 44 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрчээ
1 сарын 9. 22:470

АНУ-ын томоохон хотууд дахь оффисын барилгын сул орон зай 1979 онд холбогдох статистик мэдээг гаргаж эхэлснээс хойш түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 8-ны өдөр Moody's Analytics судалгааны хүрээлэнгийн мэдээллээс иш татан, өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар томоохон хотуудад оффисын сул орон зай 19.6 хувьд хүрсэн талаар онцолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 18.8 хувь байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд Moody's холбогдох статистик мэдээг гаргаж эхэлсэн 1979 оноос хойших 44 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Wall Street Journal сонин цар тахлын үед алсын зайнаас ажиллах явдал түгээмэл болсон нь оффисын сул орон зай ихсэхэд нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. “Ковид-19” цар тахал дэлгэрч эхлэхтэй зэрэгцэн оффисын ажилчид гэрээсээ ажиллах нь түгээмэл болж, нэг ажилтанд ногдох орон зай багассанаар оффисын барилгууд дахь сул орон зай аяндаа өссөн юм. Хэдийгээр энэ нь компаниудын хувьд сайн мэдээ байсан ч оффисын барилга байгууламжийн зах зээлд тун таагүй мэдээ байсан нь тодорхой. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1980, 1990-ээд оны хооронд оффисын барилгуудыг олноор нийлүүлсэн нь өдгөө сул орон зай ихсэх бас нэгэн шалтгаан болсон гэж үздэг. 1980-аад оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл үл хөдлөх хөрөнгийн салбарынхан хялбархан зээл авдаг байсны ачаар барилгын ажил эрчимтэй өрнөж байсан юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47