АНУ байгалийн шингэрүүлсэн хийн экспортоор Катар, Австралийг ардаа орхин дэлхийд анх удаа тэргүүлжээ
1 сарын 3. 11:140

Өнгөрсөн онд АНУ анх удаа байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн байна.

Bloomberg News агентлаг статистик мэдээллээс иш татан орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын шингэрүүлсэн хийн экспорт 91.2 сая тоннд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцолжээ.

АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээ 2016 онд ердөө 767 мянган тонн байсан бол 2017 онд 14 сая, 2020 онд 49 сая, 2022 онд 81 сая тоннд хүрч тасралтгүй өссөн байна.

Өнгөрсөн онд АНУ-д байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн явдал нь 2022 оны 6-р сард хийн хоолойд нь гэмтэл гарч, дэлбэрэлт болж байсан Freeport LNG компани үйлдвэрлэлээ сэргээcнээс гадна бусад компаниуд ажлын бүтээмжээ дээшлүүлсэнтэй шууд холбоотой хэмээн үзэж болох юм.

Харин 2022 онд байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж асан Катар улс өмнөх оноос 1.9 хувиар бага буюу 80 сая тонныг экспортолсон үзүүлэлтээрээ гуравдугаарт бичигдсэн байна. Ингэснээр тус улсын байгалийн шингэрүүлсэн хийн экспорт 2016 оноос хойш анх удаа буурч буй нь энэ аж.

Өнгөрсөн онд хоёр дахь том экспортлогч улсаар Австрали нэрлэгдсэн бөгөөд 2022 оныхтой адил 80 сая тонныг экспортолсон байна.

Санхүүгийн мэдээллийн LSEG компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн экспорт 88.9 сая тонн болж, 2022 онтой харьцуулахад 14.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг Reuters агентлаг цохон тэмдэглэв.

Тэрчлэн Rapidan Energy зөвлөх компаниас иш татан Reuters агентлагийн мэдээлснээр, АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хийн экспорт өнгөрсөн сард 8.6 сая тоннд хүрсэн нь нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшин болсныг дурдсан байна.

Түүнчлэн LSEG компанийн мэдээллээс үзэхэд өнгөрсөн сард АНУ байгалийн шингэрүүлсэн хийн экспортынхоо 61 орчим хувийг Европийн улсууд руу, 26.6 хувийг Ази руу, 6 хувийг Өмнөд Америк руу тус тус гаргажээ.

Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийт экспортынхоо 68 хувийг Европ руу нийлүүлсэнтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан нь тус бүс нутагт цаг агаар харьцангуй дулаахан байснаас гадна хийн нөөц хангалттай байсантай холбоотой гэж дүгнэсэн байна. Тодруулбал өнгөрсөн сарын эхээр Европ дахь хийн нөөцлүүрүүд 97 хувийн дүүргэлттэй байв.

АНУ-ын байгалийн шингэрүүлсэн хий экспортлогч Venture Global LNG компанийн Луизиана муж дахь үйлдвэр зэрэг энэ онд тус салбарт хоёр ч шинэ үйлдвэр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа тул тус улсын байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл цаашид ч нэмэгдэх магадлалтай юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47