Педро Рафаел Теллечеа: ОХУ Венесуэл улс дахь газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ
2023, 7 сарын 20. 20:270

Лхагва гарагт Венесуэл улсын Газрын тосны сайд Педро Рафаел Теллечеагийн мэдэгдсэнээр ОХУ энэ оны сүүлээр тус улс дахь газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ гэжээ.

Түүний хэлснээр, “Венесуэл, ОХУ-ын хамтын ажиллагааны хүрээнд бид хамтдаа 5 үйлдвэр эзэмшдэг. Тэдгээрийн олборлолтыг нэмэгдүүлэх болно. Үйлдвэрүүдийн хувьд аль хэдийн өргөжиж эхэлсэн. Нэг үйлдвэр боловсруулсан төлөвлөгөөг ч давж, олборлолтоо 95 хувиар өсгөсөн байгаа.

(Венесуэлийн Газрын тосны сайд Педро Рафаел Теллечеа болон ОХУ-ын шадар сайд Александер Новак, Эрчим хүчний сайд Николай Шулгинов нар) Бидний зүгээс зөвхөн одоо хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд ярилцлаа. Бусад боломжит санаачилгуудын хувьд ердөө судалгааны түвшинд явж байгаа. Бид хувьдаа чамлахааргүй ахиц гаргасан бөгөөд ирэх аравдугаар сард биечилсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Түүний энэ мэдэгдлийн хүрээнд ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр уг зорилгын хүрээнд тэд газрын тосны олборлолтыг энэ оны сүүл гэхэд өдөрт нэг сая баррелиар өсгөхөөр төлөвлөж байгаа гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35