Honda компани түлшний насосны доголдолтой 2.5 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ
2023, 12 сарын 23. 4:230

Ассошиэйтед Пресс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр Honda Motors компани түлшний насосны доголдлын улмаас АНУ-аас 2.5 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын албаны мэдээлснээр 2017-2020 оны Acura зэрэг Honda Motors компанийн автомашинуудад суурилуулсан түлшний насостой холбоотой зарим эд ангиудад асуудал үүссэн хэмээн дурджээ. Хэрвээ уг асуудлыг шийдвэрлэхгүй орхисон тохиолдолд цаг хугацаа өнгөрөх тусам түлшний насосны эх биед гажилт үүсэж улмаар түлшний насос ажиллагаагүй болох эрсдэл үүснэ хэмээн Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба тайлбарлав.

Түүнчлэн түлшний насос ажиллагаагүй болсон тохиолдолд машины хөдөлгүүр асахгүй эсвэл жолоо барьж байх үед хөдөлгүүр зогсч болзошгүй тул осол аваар гарах эрсдэл нэмэгдэнэ хэмээн тус байгууллагын зүгээс анхааруулсан байна.

Харин Honda Motors компани уг асуудалтай холбоотой осол гарч, хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл өнөөг хүртэл ирээгүйчхэмээн цохон тэмдэглэв.

Тус компани энэхүү шийдвэрийнхээ хүрээнд эргүүлэн татаж буй бүх автомашины түлшний насосыг үнэ төлбөргүй сольж өгөх ба эргүүлэн татахтай холбоотой бусад бичиг баримтыг ирэх оны хоёрдугаар сараас эхлэн илгээнэ гэж нэмж дурдсан байна.

Honda Motors компани үргэлжлүүлэн "Уг шийдвэрийн хүрээнд эргүүлэн татаж буй бүхий л тээврийн хэрэгсэлд шаардагдах сэлбэг хангалтгүй байгаа бөгөөд бид автомашин эзэмшигчиддээ энэ тухай үе шаттайгаар мэдэгдэхээр төлөвлөж байна” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03