Саудын Арабын ханхүү хөгшрөлтийг удаашруулж, нас уртасгах зорилго бүхий төсөлд жил бүр 1 тэрбум ам.доллар зарцуулна
2023, 9 сарын 4. 8:370

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү өдгөө 38 настай Мохаммед бин Салман хөгшрөлтийг удаашруулах, хүн төрөлхтөний насыг уртасгахад зориулж жил бүр 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлснээр, Саудын Арабын “Hevolution” сан хөгшрөлтөөс сэргийлж, хүн төрөлхтөний насыг уртасгах зорилго бүхий судалгаанд томоохон хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдсэн тухай онцолжээ.

“Hevolution” сан нь Саудын Арабын хааны зарлигийн дагуу 2018 онд ашгийн бус байгууллага хэлбэрээр байгуулагдаж, 2022 оны долдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. “Hevolution” гэдэг нэр нь эрүүл мэнд буюу health, хувьсал буюу revolution гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Тэрчлэн хөгшрөлтийг удаашруулж, хүн төрөлхтөний насыг уртасгах чин хүсэлтэй угсаа залгамжлагч хунтайж Бин Салманы санаачилсан төсөл юм.

Гэхдээ дээр дурдсан санхүүжилт нь тус сангийн өөрийн судалгаанд зориулагдаагүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа энэ төрлийн судлаачид, гарааны бизнесүүдийг шинжлэх ухаанчаар үр дүнд хүрэхэд туслахаас гадна эм боловсруулахад зарцуулагдах гэнэ. Сангийн гүйцэтгэх захирал Мехмуд Хан хэлэхдээ, анхны санхүүжилтийн ихэнх нь хүний ​​хөгшрөлтийг удаашруулах, урьдчилан сэргийлэх, залуужуулах эмчилгээний арга боловсруулж буй АНУ-ын их дээд сургуулиуд болон гарааны компаниудад зориулагдах болно гэв.

Тус сангийн зүгээс үзүүлж буй энэхүү мөнгөн дэмжлэг нь хорт хавдрын судалгаатай харьцуулахад хамаагүй бага дэмжлэгтэй байдаг хөгшрөлтийг удаашруулах талаар судалдаг эрдэмтэн судлаачдад тун эерэг нөлөөг үзүүлэх нь дамжиггүй. Америкийн Хөгшрөлтийн Судалгааны Холбооны шинжлэх ухааны ахлах ажилтан Стивен Остад "Энэ салбарын эрдэмтэд “Hevolution” сангийн алхам бүрийг амьсгаа даран ажиглаж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Америкийн Хөгшрөлтийн Судалгааны Холбоо нь тус сангаас 7.76 сая ам.долларын санхүүжилтийг өнгөрсөн хугацаанд авчээ.

Угсаа залгамжлагч ханхүү Бин Салман Саудын Арабыг зөвхөн газрын тосны салбарт бус бусад салбарт ч өрсөлдөх чадвартай болгохын тулд янз бүрийн оролдлого хийж байгаагийн томоохон жишээ нь энэ юм. Тэрээр өнгөрсөн онд Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын компаниудтай 100 их наяд вон хүртэлх хэмжээний бизнесийн хамтын ажиллагааг өрнүүлэхээ амласан удаатай.

Түүнчлэн угсаа залгамжлагч ханхүү Бин Салманыг албан бусаар дэлхийн хамгийн баян хүн хэмээн тооцдог бөгөөд түүний хөрөнгө 2 их наяд ам.доллароор үнэлэгддэг юм. Хөрөнгийн хэмжээгээрээ Ойрхи Дорноддоо тэргүүлэгч шейх, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн хунтайж Мансур бин Заид Аль Нахайянаас 10 дахин их хөрөнгөтэй гэх тооцоо бий.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47