“Дайныг ивээн тэтгэгчдийн” жагсаалтад Хятадын компанийг оруулсныг эсэргүүцэв
2023, 12 сарын 21. 18:050

Хятадын компаниудыг "дайны ивээн тэтгэгчдийн" жагсаалтад Украин улс оруулсныг эрс эсэргүүцэж, алдаагаа нэн даруй залруулахыг шаардаж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр уг жагсаалтад Хятадын төмөр замын барилгын “China Railway Construction” (CRCC) корпорацыг оруулсан талаар тайлбар хийхдээ дээрх мэдэгдлийг хийлээ.

Ван Вэнбин мөн Хятад улс Украины хямралыг тайван замаар шийдвэрлэх байр суурийг баримталсан хэвээр байгааг цохон тэмдэглэв.

CRCC корпорацыг "дайны ивээн тэтгэгч олон улсын" жагсаалтад оруулсныг Украины Авлигатай тэмцэх үндэсний агентлаг өмнө нь мэдэгджээ. Хятадын компани "ОХУ-д метро, гүүр, хурдны зам барьсаар байгаа" гэж тус байгууллага мэдэгдсэн байна. Өмнө нь Москва, Бээжин хоёулаа “Вашингтон пост” сонинд гарсан нийтлэлийг үгүйсгэжээ. Уг нийтлэлд Орос, Хятад хоёр Украины дайралтаас хамгаалагдсан хонгилыг Керчийн хоолой доогуур барих төлөвлөгөөг хэлэлцсэн гэж бичсэн аж.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47