Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлтийг зогсоосон нь нефтийн үнэд нөлөөлжээ
2023, 12 сарын 19. 16:570

Их Британийн British Petroleum компани Йемений хутичуудын зэвсэгт бүлэглэл саяхан газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу халдсан явдалтай холбогдуулан Улаан тэнгисээр дамжих тээвэрлэлтээ бүхэлд нь зогсоосон нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөллөө.

Энэ шийдвэр түр зуурынх бөгөөд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж тус компани мэдэгджээ.

Улаан тэнгисээр тээвэр хийдэг олон компани тэнгисийн энэ замыг ашиглахаа хэдийнэ больсон байна. Хутичууд Израилыг чиглэн явж буй ямар ч хөлөг онгоц руу гал нээнэ гэж сүрдүүлж байгаа юм.

Хэрэв газрын тосны бусад томоохон компаниуд Улаан тэнгисээр хийх тээврээ зогсоовол нефтийн үнэ улам өснө гэж ажиглагчид үзэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, даваа гаргийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны үнэ 2.5 хувиар өсөж, орой гэхэд нэг торх нь 78.46 ам.долларт хүрсэн байна.

Учрах үр дагаврыг одоогоор үнэлэхэд хэцүү. Гэхдээ олон компани өөр замыг хайж эхэлбэл, тээврийн тасалдал 1-2 долоо хоногоос илүү үргэлжилбэл үнэ өсөх магадлалтай" гэж Eurasia компанийн шинжээч Грегори Брю хэллээ.

Улаан тэнгис бол нефть, шингэрүүлсэн хий болон бусад барааг тээвэрлэдэг дэлхийн хамгийн гол замуудын нэг юм.

S&P Global Market Intelligence компанийн тооцооллоор, Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын импортолж буй нийт барааны 15 орчим хувь, тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний 21.5 хувь, түүхий нефтийн 13 гаруй хувийг Ази, Персийн булангийн орнуудаас далайгаар тээвэрлэдэг. Тус компанийн шинжээч Крис Рожерс "одоогийн тасалдал нь нийлүүлэлтийн оргил үетэй давхцаагүй боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хамгийн ихээр нөлөөлнө” гэдгийг хэлж байна.

Францын CMA CGM, Данийн Maersk, Германы Hapag-Lloyd зэрэг тээврийн томоохон компаниуд Улаан тэнгисээр хийх тээвэрлэлтээ зогсоожээ.

Дэлхийн томоохон тээвэрлэгчдийн нэг болох Evergreen Line компани Израилын ачааг Улаан тэнгисээр тээвэрлэхээ зогсоосноо даваа гарагт мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд "хөлөг онгоцнууд болон багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Evergreen Line компани Израил руу чиглэсэн ачаа тээвэрлэлтийг нэн даруй түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж, дараагийн мэдэгдэл гаргах хүртэл Улаан тэнгисээр тээвэрлэлт хийхээ зогсоохыг ачааны хөлөг онгоцнуудын багуудад мэдэгдсэн" гэжээ.

Газын зурваст дайн эхэлсний дараа Иранаас тусламж авдаг Йемений хути зэвсэгт бүлэглэл ХАМАС-ыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, 30 км-ийн өргөнтэй Баб-эль-Мандеб хоолойгоор дайран өнгөрч буй хөлөг онгоцнууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор халдаж эхэлжээ. Хутичууд Израил руу явж буй хөлөг онгоцнууд руу буудаж байна гэж мэдэгдэж байгаа боловч тэдний дайралтад Израилыг чиглээгүй хөлөг онгоцнууд өртжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01