2023/11/20: Тойм мэдээ
2023, 11 сарын 21. 10:240

АНУ: Японд 400 ширхэг “Tomahawk” пуужингийн систем борлуулахыг зөвшөөрчээ

АНУ-ын засгийн газар Гадны орнуудад зэвсэг техник борлуулах зохицуулалтын хүрээнд “Tomahawk” далавчит пуужингуудыг Япон улсад худалдах шийдвэр гаргажээ.

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том сансрын хөлгийг хөөргөх оролдлого дахин амжилтгүй болжээ

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн 2002 онд үүсгэн байгуулсан сансрын нислэгийн зардлыг бууруулах зорилго бүхий SpaceX компанийн орон нутгийн цагаар 18-ны өдөр хөөргөсөн олон удаа ашиглах зориулалттай, хүнд даацын, ачааны "Starship" пуужингийн дэлхийн тойрог замд хийсэн хоёр дахь туршилтын нислэг бүтэлгүйтэв.

“ENTREPRENEUR-2023” шалгаруулалтын материал авч эхэллээ

“ENTREPRENEUR-2023” арга хэмжээний гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

"CHAIRMAN SUMMIT 2023" ДЭЭД ЧУУЛГА УУЛЗАЛТ

Чуулга уулзалт нь 2016 оноос хойш 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн үйл ажиллагаа Менежментийн өөрчлөлт, шилжилтүүд байгууллагын чухал нөөц болох хүний нөөцийн асуудлуудад хэрхэн нөлөөлж буй талаар мэргэшсэн судлаачдын сургалт, илтгэл, зөвлөмжүүдээс бүрэлдэж буй юм.

Tesla компани Cybertruck автомашины анхны захиалагч нараасаа 50,000 хүртэлх ам.долларыг нэхэмжилж магадгүй

Гэрээнд заасан дагуу хэрэглэгч автомашинаа хүлээн авснаас хойш нэг жилийн дотор тухайн автомашинаа Tesla компанийн зөвшөөрөлгүй худалдаалахаар завдвал тэд захиалагчаас 50,000 хүртэлх ам.долларыг нэхэмжлэх гэнэ.

Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн шинэ гүйцэтгэх захирлаар Эмметт Шир гэх эрхэм томилогджээ

OpenAI компанийн ТУЗ-ийн зүгээс өнгөрөгч баасан гарагт ноён Альтманыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Үүний шалтгааныг тэд тайлбарлахдаа тэд ноён Альтманд итгэх итгэлээ алдсан хэмээжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд: АНУ Украины талд зогссоор байх болно

Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украин улсад гэнэтийн айлчлал хийжээ.

Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла: Сэм Альтман манай шинэ хиймэл оюун ухааны багийг удирдана

Даваа гарагт Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделлагийн мэдэгдсэнээр саяхан ажлаасаа халагдсан OpenAI компанийн гүйцэтгэх захирал асан Сэм Альтман тэдний шинэ, дэвшилтэт хиймэл оюун ухааны багийг удирдана гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10