ДЭМБ Газын зурвасын хамгийн гол эмнэлгийн байгууламж дахь нөхцөл байдал “аймшигтай, аюултай” байгааг анхаарууллаа
2023, 11 сарын 13. 11:180

Палестины исламист Хамас бүлэглэл Израиль улс руу агаараар довтолж, талууд дайтах болсноос хойш өдгөө 40 орчим хоног өнгөрч байна. Талуудын довтолгоо улам ширүүсэж байгаа энэ цаг үед ДЭМБ-аас Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай илтгэжээ.

BBC сувгаас даваа гарагт мэдээлснээр ДЭМБ-аас анхааруулснаар Газын зурвасын хамгийн гол эмнэлгийн байгууламж болох Аль-Шифа эмнэлэгт нөхцөл байдал “аймшигтай, аюултай” байна гэсэн байна. Үүний шалтгаан нь эмнэлэгт хоол хүнс, усны хомсдол нүүрлэсэн бөгөөд цахилгаан эрчим хүч бараг л тасарч байгаа гэнэ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюсийн хэлснээр Аль-Шифа эмнэлгийн нөхцөл байдал аль хэдийн хүндхэн байхад хүрээлэн буй орчинд нь бөмбөгдөлт, буудалцаан болсоор байгаа нь тус эмнэлгийг эмнэлгийн түвшинд ажиллахад саад болж байна гэсэн юм.

Түүнийг ийн мэдэгдэхээс өмнө Аль-Шифа эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Др.Марван Абу Саадагийн хэлснээр эмнэлэгт цахилгаан эрчим хүч хомс байгаагаас үүдэн өнөөдөр гурван нярай эндсэн гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35