НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл “Норд Стрим” хийн хоолойн асуудлын хүрээнд хаалттай хуралдана
2023, 11 сарын 8. 17:220

Лхагва гарагт Бразилын НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраас мэдээлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-ы өдөр “Норд Стрим” хийн хоолойн дэлбэрэлтийн тухай хаалттай хуралдана гэжээ.

Тэдний мэдэгдсэнээр, “ОХУ-ын хүсэлтээр “Норд Стрим” хийн хоолойн асуудлуудын хүрээнд хаалттай хуралдаан зохион байгуулна” гэсэн юм.

Улмаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт Украин улс дахь асуудлын хүрээнд нээлттэй хуралдсаны дараагаар тус хаалттай хуралдааныг зохион байгуулах болжээ. Хуралдаан ОХУ-ын цагаар орой 23:00 цагт эхлэх гэнэ.

Эргэн сануулахад, өнгөрөгч оны есдүгээр сарын 27-ы өдөр Норд Стрим хийн шугамын 4 хоолой зэрэг дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан ч мөрдөн шалгах ажиллагааны дүнд хэрэгтнийг олоогүй юм. Тийнхүү хэргийн хүрээнд АНУ-ын талаас ОХУ-ыг буруутгаж, өөрсдийн хийн шугамыг дэлбэлсэн гэсэн бол ОХУ-ын АНУ, Украиныг буруутгаж байгаа билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01