Европын холбоо: Украины дайнтай холбоотойгоор БНАСАУ-д хориг арга хэмжээ авна
2 сарын 22. 3:561

Европын холбооны гишүүн 27 орон Украины дайны үеэр Орост пуужин нийлүүлсэн хэргээр Умард Солонгосыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ. Европын холбоо өмнө нь хүний ​​эрхийг зөрчсөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн зэрэг шалтгаанаар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авч байсан ч Украины дайнтай холбоотойгоор тус улсын эсрэг анх удаа хориг арга хэмжээ авах шийдвэр гаргаж байгаа нь энэ юм.

Оны эхний хагаст Европын холбоог даргалж байгаа Бельгийн засгийн газар орон нутгийн цагаар 21-ний өдөр нийгмийн сүлжээний Х (хуучнаар Twitter) платформоор дамжуулан тус холбооны гишүүн 27 орны байнгын төлөөлөгчид Оросын эсрэг авч хэрэгжүүлэх 13 дахь багц хориг арга хэмжээний талаар санал нэгдсэнийг онцлоод “Европын холбооноос баталсан хамгийн өргөн хүрээг хамарсан багц хориг арга хэмжээ” гэдгийг дурджээ. Үргэлжлүүлэн Украины дайны хоёр жилийн ой буюу энэ сарын 24-ний өдөр энэхүү энэхүү багц хориг арга хэмжээг албан ёсоор эцэслэн батлахаар төлөвлөж байгаа гэж тайлбарлав.

France Press агентлагийн мэдээлж буйгаар Умард Солонгосын Батлан ​​хамгаалахын сайдыг Орост пуужингаар хангахтай холбоотой хориг арга хэмжээний жагсаалтад шинээр нэмж оруулсан гэв. Түүнчлэн Умард Солонгосын зарим аж ахуй нэгжүүд ч мөн адил шалтгаанаар хориг арга хэмжээний жагсаалтад орсон гэх мэдээлэл гарсан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Yүүлэнсолонго
66.181.161.212
   /
2 сарын 22. 10:13

Хуцмой!

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01