Израилийн Их Британи улсад суугаа элчин сайд: Хамасын эхлүүлсэн дайныг Израиль дуусгах болно
2023, 10 сарын 16. 18:370

Даваа гарагийн өглөө Израилийн Их Британи улсад суугаа элчин сайд Ципи Хотовели BBC сувагт хандан яриа өгчээ.

Үнийг орчуулан хүргэвээс, “Хамасын эхлүүлсэн энэ дайныг Израиль улс дуусгах болно. Хамас бүлэглэл гэм зэмгүй хүмүүсийг хоморголон устгаж буй эл гэмт хэрэг израиль хүн бүрийн сэтгэл зүйд тодорхой хэмжээний гэмтлийг үүсгэж байна. Өдөр өнгөрөх тусам тэдний харгислал олон нийтэд ил болж байна.

Бидний сонссоноор Хамас бүлэглэл олдсон цогцсуудын 80 орчим хувийг эрэмдэглэсэн байсан бөгөөд залуу бүсгүйчүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулж, нялхсын толгойг тастаж буй гэсэн. Ийм зэрлэг, балмад явдлыг бид Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш үзээгүй.

Бидний зүгээс Газын зурвасаас Хамас бүлэглэлийг арчин хаяхаар төлөвлөсөн. Улмаар цаашид Газын зурваст Хамас бүлэглэл гэж үгүй болно. Израиль улс өөрийн хил дээр алан хядагч байгууллагыг байлгаад байж чадахгүй” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43