Мьянмарын дэглэм хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмжээ
2023, 10 сарын 10. 16:210

Мьянмарын цэргийн дэглэм 2021 оны хоёрдугаар сарын нэгэнд тус улсын засгийн эрхийг авснаас хойш анх удаагаа цалин хөлсний хүрээнд томоохон шинэчлэлийг хийжээ.

Тодруулбал, Мьянмарын цэргийн дэглэмийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь Мьянмар улсын хувьд 2018 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлсэн анхны тохиолдол болсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь тус улс дахь инфляцын эрчимтэй өсөлт гэнэ.

Шийдвэрийн хүрээнд Мьянмарын төрийн өмчит сонины газраас мэдээлснээр хөдөлмөрийн хөлсний шинэчилсэн доод хэмжээ энэ сарын нэгний өдрөөс улс даяар мөрдөгдөж эхэлсэн юм. Улмаар Мьянмар улс дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдрийн 5,800 кят болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47